Мэндчилгээ
Нийслэлийн, Хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци нэртэй ТББ-ийг 2009 оны хоёрдугаар сарын 19-ны өдөр ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 13 хүн санаачлан анх үүсгэн байгуулж байсан нь саяхан мэт боловч таван жил өнгөрч, аль хэдийн 20 шахам аймагт салбар ассоциацитай Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци хэмээх олон мянган гишүүн, дэмжигчтэй томоохон мэргэжлийн холбоо болон өргөжөөд байна.
Монгол улсын хүн амын хүнсний хэрэгцээг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, өрх, фермер, аж ахуй нэгж, бүлэг, холбоо болон ТББ-уудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, төр засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилго бүхий гишүүддээ үйлчилдэг манай байгууллагын үйл ажиллагааг талархан дэмжигч иргэд, гадаад, дотоодын болон олон услын байгууллагуудын эгнээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа нь бидний ажиллах урам зоригийг бадраан, итгэл найдварыг тодруулж байна.