Уул уурхайн яамны сайд Д.Ганхуяг
2014.03.30

Энэ онд 31.4 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьж байна

Уул уурхайн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн нэг нүүрсний зах зээлд өөдрөг тооцоо гаргах ямар ч бололцоо байхгүй байгааг салбарын сайд хэллээ.

Уг нь урд хөршийн импорт нэмэгдэж, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд 9%-иар өссөн гэх мэдээлэл байгаа ч хараахан манай улсад нөлөөлөх болоогүй гэж албаныхан үзэж байна.

Манай улс энэ онд 31.4 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьж байна. Гэтэл оны эхний 3 сарын байдлаар 2.8 сая тонн нүүрс олборлож, 3.6 сая тонныг борлуулсан. Үүнийхээ 2.1 хувийг л экспортолжээ. 2013 оны 3-р  сард 1.4 сая тонн нүүрс экспортолж байсан. Энэ онд харьцангуй өссөн үзүүлэлт гарсан байна.

Дэлхийн нүүрсний зах зээл сульдаатай хэвээр байгаа энэ үед  үлдсэн хугацаанд манай улс 30 сая орчим тонн нүүрс экспортолж чадах уу гэсэн асуулт гарч байгаа юм. Монгол улсын засгийн газар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх бодитой арга хэмжээ авч байгаагаа мэдэгдлээ. Экспортод гарч байгаа нүүрсний гэрээний үнээс ашигт малтмалын НӨАТ ашигласны төлбөр тооцохоор болсон юм.

Уул уурхайн сайд  Д.Ганхуяг:  Аливаа бүтээгдэхүүн бол бодит үнээрээ гэрээгээрээ тохирч байх ёстой. Гэрээн дээр зарим тохиолдолд асуудал гардаг. Одоо бол нүүрс экспортлоход ААН-үүдийн үйл ажиллагааны ил тод байдлаас хамаарна. Зэсийн баяжмал дээр гэрээний үнээр явдаг.  Гэрээний үнээрээ явах ёстой.”

Эрдэнэс тавантолгойн Чалькотой хийсэн хэт хатуу нөхцөлтэй  гэрээ ч нүүрсний зах зээлийг хөл алдахад хүргэж байгаа юм. Гэрээнд заасны дагуу бол Чалькогийн 350 сая долларын өрийг нүүрсээр барагдуулж дуустал Эрдэнэс Тавантолгой компани өөр компанид нүүрс нийлүүлэх эрх үүсэхгүй. Энэ өрийг харин 6-р сард төлж дуусна гэсэн юм.

“2013 оны дунджаар тооцвол Эрдэнэс Таван толгой 40 орчим доллараар уурхай дээр өгсөн. Хилийн Ганц мод дээр 65 орчим доллар болдог.”хэмээн сайд Д.Ганхуяг  хэлсэн юм.

Манай улс нүүрс олборлолтоороо дэлхийд 7-рт жагсаж байгааг нүүрсний нийгэмлэгээс мэдээллээ. Гэхдээ бодит байдал дээр нүүрс олборлолтоороо  10-аас хойш жагссан улсаас бага тонн нүүрс экспортолж байгаа юм. Бололцоог хэрхэн ашиглах нь баялагтай байхаас хамгийн чухал гэдгийг нүүрээ бууруулсан нүүсний экспорт харуулж байна. Манай улс нүүрсний экспортоос 2.7 тэрбум долларын орлого олно гэж тооцоолоод байгаа юм.