Ч.Жадамба: Бид зэлэн дээрээс саасан органик сүүгээ хэрэглэгчдэд хүргэмээр байна
Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн ассоциацийн захирал Ч.Жадамба
2014.04.08

Ч.Жадамба: Бид зэлэн дээрээс саасан органик сүүгээ хэрэглэгчдэд хүргэмээр байна

Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн ассоциацийн захирал Ч.Жадамбатай ярилцлаа.

-Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн гишүүд улам олуулаа болж байна. Өнөөдөр өрхийн үйлдвэрлэл явуулж буй олон ногоочдыг дэмжих шаардлагатай байгаа. Та Төв аймгийг төлөөлж байгаа хүний хувьд ямар саналтай байна вэ?

Өнөөдөр бид том төрөөс ухаалаг төр рүү гэсэн Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж байгаа. Монголчууд ухаантай. Сүүгээр сувинер хийж болдог юм. Энэ бол Хөвсгөл аймгийн хөдөө аж ахуйн ассоциацийг үүсгэн байгуулсан н.Чимэд эгчийн маань хэлсэн үг. Монголчууд чадах учиртай. Би хоёр удаа сургалт зохион байгууллаа. Ногоочид, тариаланчдаас маань 400 санаа гарсан. Монголчууд агуу зүйлийг хийж чаддаг.

Өнөөдөр зах дээр сүү 1200 төгрөгөөр зарагдаж байна. Гэтэл үүнийг эцсийн бүтээгдэхүүн болгоод нэмүү өртөг шингээвэл 4800 төгрөг болох боломжтой. Монгол хүн монгол бүтээгдэхүүнээ хэрэглэх ёстой. Бид зэлэн дээрээс саасан органик сүүгээ хэрэглэгчдэд хүргэмээр байна. Үүнд л дэмжлэг хэрэгтэй.

-Монголд ямар брэнд болгохоор зүйл байна вэ?

Шагайн чинээ шар тос хорвоог хоёр салгадаг гэдгийг би Монгол  ухаанаас олсон. Монголд 326 сум байгаа. Монгол малаас гардаг үнэтэй бүтээгдэхүүнийг брэнд чигээр нь худалдаалмаар байна. Улаанбаатар хотыг утаанаас нь салгахын тулд тулд 34 тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүн гараагүй.

Хэрвээ  бид нарын гар дээр тодорхой хөрөнгийг өгвөл бидэнд боломж бий.

-Ямар боломж байгаа вэ?

Хөдөөгийн эмэгтэйчүүдийг сарын 300 мянган төгрөгөөр цалинжуулаад сардаа 100-200 литр цөрөм авчихвал их хэрэгтэй. Учир нь цөрөм бол уушигний өвчин, улаан багтраа, амьсгалын замын өвчнөөс хамгаалдаг үйлчилгээтэй. Дараа нь чөмөг байна. Монголчууд 6,5 сая-8 сая малыг

Чөмөг үйлдвэрлэсэн орон гэж сонсоогүй.

хүнсэндээ хэрэглэдэг. Нэг богийн малаас 16 мг чөмөг гарна гэхэд 30 гаруй тонн чөмөг гарна. Чөмөг үйлдвэрлэсэн орон гэж сонсоогүй. Гэхдээ одоо чөмгөөр орос эмч нар өвчнийг эдгээж байна.

Бид нар монголоосоо брэндээ хайх хэрэгтэй. Харин бид мөнгө гуйхгүй, ухааныг нь дэмжээч гэж хүсмээр байна.