НҮБ-ын  Хүн ам, хөгжлийн асуудлаарх комиссын 47 дугаар ээлжит чуулган
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн асуудлаарх комиссын 47 дугаар ээлжит чуулган
2014.04.10

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн асуудлаарх комиссын 47 дугаар ээлжит чуулган

НҮБ-ын Нийгэм, эдийн засгийн зөвлөлийн Хүн ам ба хөгжлийн асуудлаарх комиссын 47-р чуулган 2014 оны 4 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд АНУ-ын Нью- Йорк хотноо хуралдаж байна.

Тус чуулганаар дэлхийн хүн ам зүйн чиг хандлагын талаар хэлэлцэн, Хүн амын асуудлаарх улс орнуудын туршлагын талаар ерөнхий хэлэлцүүлэгүүд хийгдэнэ. Тус чуулганд Монгол улсыг төлөөлөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамжийн ерөнхий газар болон дүүргийн төлөөлөгчид оролцож байна.