Сайд Л.Болд төрийн департаментын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Гадаад харилцааны сайд Л.Болд, Америкийн Нэгдсэн Улсын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгэл нар
2014.04.11

Сайд Л.Болд төрийн департаментын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд Америкийн Нэгдсэн Улсын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгэлийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд орсон АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Кин Мое-г энэ сарын 10-нд Төрийн ордонд тусгайлан хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн хөгжил, цаашдын зорилт, тэр дундаа худалдаа, эдийн засаг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.