С.Бямбацогт: Х.Тэмүүжин сайдын асуудалд нухацтай хандана
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.04.15

С.Бямбацогт: Х.Тэмүүжин сайдын асуудалд нухацтай хандана

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн ахлагч С.Бямбацогт нар мэдээлэл хийв. УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч С.Бямбацогт мэдээлэлдээ:

5-Энэ долоо хоногийн баасан гаригт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийн байдлын талаар чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ. Энэ мэдээлэл нь УИХ-ын чуулганы хуралдааны дэг зөрчиж байгаа учир УИХ-ын даргад тодорхой шаардлага хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан эдийн засгийн байдлын талаар Монголын банкуудын холбооны удирдлагуудыг сонслоо.

Өнөөдөр эрх баригч намаас эдийн засаг өсч байгаа гэж  байна. Монгол Улсын хамгийн нэр хүндтэй хүн Ерөнхий сайд, хамгийн нэр хүндтэй Засгийн газар Шинэчлэлийнх байна гэсэн судалгаа гаргажээ. Гэтэл бодит байдал дээр амьдрал өдөр ирэх бүр хүндэрч байгаа. Монголын банкуудын холбоо, арилжааны банкны удирдлагууд эдийн засаг маш хүнд, хямралд орсон гэдгийг хэллээ.

 Өнөөдөр эдийн засгийн уналтыг яаж тогтоох вэ гэдгийг хэлэлцэх нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзэж байна.

Засгийн газрын бодлогогүй үйл ажиллагаанаас болж ийм байдалд орсон. Өмнө нь арилжааны банкууд ч хүнд байдалд орж байгаагүй гэдгийг хэлж байна. Царцаасан барилгуудын асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцлээ. Засгийн газар баялаг бүтээгчдийг дарамталж байна. Засгийн газарт ч буруу бий. Тийм учраас Д.Оюунхорол даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

6-Эдийн засгийг идэвхжүүлэх төсөлд ямар байр суурь баримталж байна вэ?

-Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг ярьсан. Өнөөдөр эдийн засгийн уналтыг яаж тогтоох вэ гэдгийг хэлэлцэх нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзэж байна. Монгол Улсын улс төр нь гадаадад өрийн сүлжээнд байна. Гадаадын банкийг Монголд оруулж ирэх асуудалд нухацтай хандах ёстой.

6-Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг байнгын хороогоор хэлэлцэнэ. Танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Х.Тэмүүжин сайдын тухайд Хуульзүйн байнгын хороонд харьяалагдаж байгаа гишүүд нь тодорхой хэмжээгээр ярилцъя. Энэ асуудалд нухацтай хандах ёстой гэдэг байр суурьтай байна. Асуудлыг судалж байж саналаа нэгтгэнэ.