Д.Батцогт гишүүн эвслийн бүлгээсээ гарлаа
УИХ-ын гишүүн,Нийгмийн бодлого,боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2014.04.17

Д.Батцогт гишүүн эвслийн бүлгээсээ гарлаа

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт бүлгээсээ албан ёсоор гарахаа мэдэгджээ. Өнөө өглөө хуралдсан УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаан дээр энэ тухайгаа мэдэгдсэн байна.

Бүлгээс гарах болсон шалтгаан нь УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүдтэй санал зөрөлдөж, бусад намуудтай хийсэн тохироонд дургүйцэх болсонтой холбоотой хэмээн эх сурвалжаас хэллээ. Тэрбээр удаан хугацаанд тэвчсэний эцэст бүлгээсээ гарах шийдвэрийг гаргажээ.

Д.Батцогт гишүүн УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс гарснаар сул гишүүний статустай болох нь. Өөрөөр хэлбэл, эвслийн бүлгийн хуралд оролцохгүй, бүлгийн зүгээс өгсөн ерөнхий байр сууринд нэгдэж ажиллахгүй юм.