С.Ганбаатар: "Зөвхөн Монгол хүний төлөө" гэсэн үг бичээд өгөөч гэж зөндөө гуйсан
“Ам нээвэл” зочны ярилцлагын цагаар УИХ дахь бие даагч гишүүн С.Ганбаатар оролцлоо.
- Сүүлийн үед та УИХ дахь босоо гишүүн гэсэн хочтой болчихоод байгаа. Тэгэхээр заавал босч ярих нь танд төвөгтэй биш үү? Микрофоныхоо доор нь хүртэл юм эвж тавих шаардлага байсан юм уу. Таныг хүмүүс шоглож яриад байсан?
Хүмүүс босоо гишүүн гэж нэрлэж байна билээ. Учир шалтгааныг нь би хэлээд байгаа. Парламентад анх орж ирэхдээ өөрийнхөөрөө байна. Кабенитад орохдоо би бусдыг дуурайх албагүй.
Жишээ нь, Би маш олон зангиа зүүдэггүй хүмүүсийг төлөөлдөг. Гэхдээ зангиа зүүдгийг нь төлөөлдөг. Ихэнх зангиа зүүдэггүй нь малчин, багш, эмч хүмүүс байна. Зарим нь зангиа зүүнэ, зарим нь зүүдэггүй. Энэ үйлдвэрчний гэдэг онцлогтой. Хэлбэр биш. Босно гэдэг нь хүндэлж байна гэсэн үг.
Америк, Англи, Норвеги, Финлянд, Германы парламентад босч үгээ хэлдэг.
Миний хамгийн анх хэлж байсан үг бол “парламентад өнөөдөр та бүхнийг энд суух боломжийг өгсөн хүмүүсийг хүндлээд, мөн та бүхнийг хүндэлж төрийнхөө сүлдийн өмнө босч үгээ хэлье. Үүнээс хойш дандаа босч үгээ хэлж байна” гэж хэлээд боссон.
Ер нь Орос, Монгол, Хятад зэрэг цөөхөн орон сууж үгээ хэлдэг. Америк, Англи, Норвеги, Финлянд, Германы парламентад босч үгээ хэлдэг. Энэ олон парламентад яагаад босч үгээ хэлдэг вэ гэвэл парламент анх Грект үүссэн. Анх үүсэхдээ л ард түмнээ хүндэтгэж босч үгээ хэлдэг байсан. Юмыг авъя гэвэл зарчмыг нь, мөн чанарыг нь аваасай.
Эцсийн эцэс би үгээ хэлж байгаа бол чин үнэнээсээ, зарчмын тухай, ард түмнээ хүндэтгэж үгээ хэлж байгаа. Германы парламентад гоё үг байдаг. “Зөвхөн Герман хүний төлөө” гэсэн үг парламентад ороход чуулганы танхимын дээр нь байдаг. Үүнийг “Зөвхөн Монгол хүний төлөө” гэсэн үг бичээд өгөөч гэж тамгын газраас гуйгаад байгаа.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...