УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2014.04.23
Д.Оюунхорол: Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл Үндсэн хууль зөрчөөгүй
-Нийгэмд бий болсон засаглалын хямралыг арилгаж, парламентыг хүчтэй болгож, Засгийн газраа хянаж чаддаг байх тогтолдоо бий болгохын тулд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж ирснийг засаж залруулан, ухаалаг төр лүү алхам ч болов ойртохын тулд Төрийн тэргүүн энэхүү хуулийн төслийг өргөн барьсан гэж ойлгож байгаа.
Энэ төсөл Үндсэн хууль зөрчөөгүй. Нөгөө талаас УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох тохиолдлыг зааж өгөхдөө үндсэн чиглэлийн яамдыг оруулан тусгайлан зааж өгсөн.