Ж.Энхбаяр: Ардчилсан намынхан “давхар дээл тайлах” асуудалд хойрго хандлаа
Ардчилсан намынхан “давхар дээл тайлах” асуудалд хойрго хандлаа
2014.04.23

Ж.Энхбаяр: Ардчилсан намынхан “давхар дээл тайлах” асуудалд хойрго хандлаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны /2014.04.22/ хуралдаан 14.00 цагт эхлэх байсан. Гэвч ирц хүрээнгүйн улмаас тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Энэ удаагийн хурлаар Давхар дээл тайлах асуудлын эцсийн хэлэлцүүлэг өрнөх байв. Гэтэл тус байнгын хорооны 19 гишүүнээс долоон нь ирсэн учир ийнхүү хойшиллоо.

Харин энэ асуудал УИХ дахь МАН-ын бүлгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж байв. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас тодруулахад

  “Байнгын хороон дарга ирц хүрээгүйн уламаас хойшиллоо гэж байна. Гэтэл тэд бүгд өрөөндөө сууж л байна. Энэ асуудал Ардчилсан намын бүлэг хойрго хандлаа. Ард түмэн хүсч, хүлээж байна.  Ерөнхийлөгч болохоо байлаа гэдгийг мэдээд “Давхар дээлээ тайлъя” гэж энэ хуулийн төслийг санаачилсан. Ардчилсан намынхан санаатайгаар ирцээ бүрдүүлэхгүй байна” гэв.