Бид Ардчилсан намын эсрэг сонголт хийгээгүй
2014.04.23

Бид Ардчилсан намын эсрэг сонголт хийгээгүй

УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүнийг салгах тухай хуулийн төсөлд МАН-тай ижил байр суурьтай байсныхаа төлөө ардчиллын дайсан гэж цоллогдсон гишүүдтэй уулзлаа. Тэд ухаалаг төрийн төлөө сонголт хийсэн гэдгээ мэдэгдэхийн хамт засгийн газрын ажил муу байсныг ч хөндөж байна.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа:

16 сайд их хурлын гишүүн, засгийн газрын гишүүнийг давхар хийгээд явж байгаа нь үнэхээр дүнтэй байсан бол Ерөнхийлөгч өргөн барихгүй л байсан шүү дээ. Их хуралд дээрх хуралдааныг та нар харвал сайд нар нь завгүй гээд байдаггүй. Зөвхөн өөрсдөө асуудал оруулж ирэхээрээ орж ирдэг.

Санал хураалтад идэвх муутай оролцдог. Орж ирэхээрээ засгийн газрын оруулж ирсэн бичиг, баримт дээр нэгдмэл байр суурьтай байх ёстой гэсэн үүднээс их хурлын гишүүнийхээ товчлуурыг дарахдаа засгийн газрын оруулж ирж байгаа зүйлд ямар нэгэн байдлаар шүүмжлэлтэй хандаж болохгүй гэдэг. Эргээд үр дүн нь ямар байна. Засгийн газраас оруулж ирж байгаа хууль тогтоолын төсөл үнэхээр сайн, ямар нэг зөрчилгүй сайн боловсруулагдсан байвал надад хэлэх үг алга.

Нэг төмөр замтай байвал бүгд төмөр замаараа тээвэрлэж Сайншандад боловсруулдаг байя.

УИХ-ын гишүүн, МАХ-ны дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өөрийн ажиллаж байгаа танхимыг хангалттай сайн ажиллаж чадахгүй байгаа тул эсрэг санал өгсөн гэж ярив. Тэрээр шинэчлэлийн засгийн газар эдийн засгийн хямралыг зориуд бий болгон, БНХАУ-руу Байгалийн баялгаа урсгах гэж байгаа тухай  цагаан сарын үеэр олон нийтэд хандан мэдэгдэл хийж байсан юм.

УИХ-ын гишүүн Х.Баттулга:

“Далайд гарцгүй орон бол бүх аймгуудыг холбосон авто зам, төмөр зам хоёр л байдаг. Нэн тэргүүний асуудал юм. Яагаад гэвэл аймгуудад маш их хэмжээний түүхий эд, газрын баялаг гарч байна. Энэ бүгдийг машинаар гадагш нь тээвэрлэдэг. Нэг төмөр замтай байвал бүгд төмөр замаараа тээвэрлэж Сайншандад боловсруулдаг байя. Үүнийг л хараасай гэж байгаа юм.

Засаг нь ч харахгүй байна, их хурал дээрээ ч ярихгүй байна. Өнөөдөр Монгол улсад бол нэн тэргүүнд дэд бүтэц чухал. Бүх аймгууд дэд бүтцээр холбогдож байж худалдаа, хувьсгал хөгжинө. Энэ зүйл рүү анхаарснаар УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн ч хариуцлагатай болно.