Ж.Энхбаяр: АН-ынхан яахаа мэдэхгүй өрөөндөө сууж байгаа
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.04.23

Ж.Энхбаяр: АН-ынхан яахаа мэдэхгүй өрөөндөө сууж байгаа

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр байсан юм. Гэвч байнгын хороодын гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо. Хуралдаанд АН-ын гишүүд ирээгүй нь МАН-ынхны бухимдлыг төрүүллээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейг ирцээ бүрдүүлсэнгүй, ажлаа хийж чадахгүй байна, АН-ынхан бодлогоор орж ирсэнгүй хэмээн шүүмжилсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын байр суурийг сонирхлоо.

-"Давхар дээл"-ийн асуудал энэ долоо хоногт хэлэлцэгдэхээргүй болж байна уу?

-Энэ долоо хоногт хэлэлцүүлэхгүй болж байх шиг байна. Гэхдээ бид  дахиад шаардана. Ардчилсан нам дотроо улс төрийн зөрчлөө шийдэж чадахгүй байна. Ардчилсан нам фракцийн тогтолцоотой таван ерөнхий сайдтай байх шиг байна. Бие дааж төсөв мөнгийг үр ашиггүй зарцуулдаг том толгойнууд энэ намд бий.

МоАХ-ынхан тендер шахдаг. Засгийн газар их хурлынхаа дээр гарчихаад хяналтаа алдаад байна. Их хурал чинь ард түмний сонголт биз дээ. Хяналт тавих учиртай. Гэтэл бид хяналт тавьж чадахгүй байна. Байнгын хороо нь ирцээ бүрдүүлээд ганц асуудал хэлэлцүүлчихэж чадахгүй байна.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын буруу гэж үзэж байна уу?

Намын дарга нь гаргахгүй шүү гэсэн байдалтай үүдэнд нь хараад зогсож байгаа биз. Тэд Монголын 20 жилийн ололт амжилтыг нурааж  байна.

-Байнгын хороодын хүүхэлдэйнүүдийг хардаа юм хийж чадахгүй дүр эсгэдэг хүмүүс.  Хуралдаанд АН-ынхан бодлогоороо бүгд орж ирэхгүй байна. Намаас нь хөөнө. Их хуралд нэр дэвшүүлэхгүй шалгана шүүнэ гээд л. Авлигатай тэмцэх газар өгнө гэж намынхныг айлгаад байна. Тэд ийм сонин аргатай болсон.

Монголын улс төр утгаа алдаж байна. Нэг нь гарлаа гэхээр нөгөөх нь барьцаалдаг болсон. Ийм бохир зүйлийг "давхар дээл" тайлуулж байж өөрчлөх гээд байгаа юм. Их хурал нь их хурал шиг байж, ард түмний төлөөлөл нь гүйцэтгэх засаглалаа шалгадаг байх  хэрэгтэй. АН-ынхан одоо бүгд яах уу гээд  өрөөндөө сууж байгаа.

Намын дарга нь гаргахгүй шүү гэсэн байдалтай үүдэнд нь хараад зогсож байгаа биз. Тэд Монголын 20 жилийн ололт амжилтыг нурааж  байна. Иргэд өрөөс өрийн хооронд, цалингаас цалингийн хооронд явж байна. Хоёрхон жилийн дотор манай эдийн засаг эрсдэлтэй, найдваргүй гэдгийг олон улсад харууллаа.