Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
2014.04.28

Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, салбарын зүй зохистой хөгжлийг хөхиүлэн дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, салбарын талаар төрөөс баримтлах бодлогод бизнес эрхлэгчдийн саналыг тусгах, хууль, эрх зүйн баримт бичгийг боловсруулах ажилд хувийн хэвшлийнхний оролцоог хангах, олон нийтэд салбарын талаарх үнэн зөв, бодит мэдээллийг түгээх, хоёр талын үйл ажиллагаанд стратегийн ач холбогдол бүхий харилцааг бий болгох зорилгоор Уул уурхайн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци Харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулав. Тус санамж бичигт Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба нар гарын үсэг зурлаа.

Компанийн нийгмийн хариуцлага, түүний дотор хариуцлагатай уул уурхайн зарчмыг сурталчилан таниулах, тайлагнах ажлыг зохион байгуулах, тус чиглэлээр аль нэг талынхаа санаачилсан аливаа үйл ажиллагааг бүхий л талаар дэмжих зорилготой. Мөн 2003 оноос зохион байгуулагдаж байгаа “Discover Mongolia - 2013” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, долоо дахь жилдээ зохиогдох “Minetech” уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн үзэсгэлэн, “Safety Firstхөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бага хурлыг зохион байгуулах ажилд хамтран ажиллана