Барилга, замын салбарт 70 мянган ажилтан хэрэгтэй
Барилга, замын салбарт 70 мянган ажилтан хэрэгтэй
2014.05.06

Барилга, замын салбарт 70 мянган ажилтан хэрэгтэй

Бүтээн байгуулалтын цаг уулзалт өнөөдөр болж, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, дэд сайд Ж.Батхуяг болон тус яамны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хөдөлмөрийн сайдын тодотгосноор энэ жил барилга, авто зам, эрчим хүчний салбарт 68 мянга 896 ажилтан шаардлагатай аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Чингис бонд, Самурай бонд, хувийн хэвшлийн салбараас хийх хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд дээрх ажиллах хүчнийг шаардах юм байна. Чингэхдээ 43679 нь мэргэжилтэй ажилтан байх шаардлагатай гэнэ.

Хөдөлмөрийн яам нь өнгөрсөн жил богино хугацааны сургалтаар дамжуулж 6500 мэргэжилтэй ажилтан бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд нийлүүлсэн бол энэ жилийн тухайд одоогийн байдлаар 6932 мэргэжилтэй ажилтныг бэлтгэж байгаа аж.

Засгийн газрын зүгээс ч эдийн засгийн хүндрэлийг даван туулахад аж ахуйн нэгжүүддээ татварын хөнгөлөлт үзүүлэх замаар дэмжлэг үзүүлэхэд анхаарч, байгаа

Эхний ээлжийн суралцагчид хоёр сар танхимын боловсрол олж, дадлагадаа гарсан бол хоёрдугаар ээлжийнхэн ид танхимын хичээлд сууж буй юм байна. Ажил олгогчийн захиалгаар бэлтгэгддэг учраас олонхи нь дээр дурдсан авто зам, барилга, эрчим хүчний салбарт ажиллах мэргэжилтэй ажилтан болж гарахыг Хөдөлмөрийн сайд онцоллоо. Тэд таван сарын хугацаанд бэлтгэгддэг. Үүнээс гадна Политехникийн коллежи болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа оюутнуудаас 20 мянга орчим нь мэргэжилтэй ажилтан болж бэлтгэгдэх юм байна. Гол нь мэргэжилтэй ажилтан болж бэлтгэгдэж байгаа залуусын 80 орчим хувь нь шууд ажилтай болдгоороо их, дээд сургуулийн төгсөгчидтэй харьцуулахад өндөр үзүүлэлт болж байна. 

Эдийн засгийн хүндрэлээс болж аж ахуйн нэгжүүд олноор хаалгаа барьж иргэд ажилгүй болж цомхотголд өртөж байгаа тухай шуугиж буй нь бодитой биш гэдгийг Хөдөлмөрийн сайд энэ үеэр хэллээ. Улсын хэмжээнд 76 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 50 мянга орчим нь үйл ажиллагаа эрхэлдэг. Үлдэж байгаа 20 мянга орчим нь идэвхитэй үйл ажиллагаа явуулдаггүй. Үүнд олон талын хүчин зүйл нөлөөлж байгаа гэнэ. Нэг хэсэг нь ажлаа хүлээж байгаа, нэг хэсэг нь НӨАТ-ын тухай хуульд хяналт шалгалтыг хүчтэй тавих болсноор тодорхой хэмжээнд үйл ажиллагаагаа эхлүүлэхгүй байгаа зэрэг шалтгаанууд нөлөөлж буй аж. Ер нь аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзаж санал солилцоход хүнээ хална, солино гэхээс илүү ур чадварыг нь дээшлүүлэх, мэргэшүүлэх, эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд үр ашиггүй зардлуудаа бууруулах замаар капиталуудаа цомхотгохгүй байж, хүндрэлийг даваад гарах ухамсар суусан байна гэж Хөдөлмөрийн сайд хэллээ.

Засгийн газрын зүгээс ч эдийн засгийн хүндрэлийг даван туулахад аж ахуйн нэгжүүддээ татварын хөнгөлөлт үзүүлэх замаар дэмжлэг үзүүлэхэд анхаарч, байгаа.

Засгийн газрын зүгээс ч эдийн засгийн хүндрэлийг даван туулахад аж ахуйн нэгжүүддээ татварын хөнгөлөлт үзүүлэх замаар дэмжлэг үзүүлэхэд анхаарч, байгаа. Тухайлбал, 1 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварын 90 хувийг буцаан олгох, НӨАТ-ын босгыг өндөрсгөх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болгох аж ахуйн нэгжүүдийг гааль болон НӨАТ-аас хөнгөлөх зэрэг бодлого барьж байгаа аж.

Мөн Хөдөлмөрийн яам оюутнуудыг зуны амралтаар нь ажлаар хангахын тулд Монголын Залуучуудын холбоотой хамтран өнгөрсөн жилээс эхлэн "Ажлын гараа" зэрэг төсөл хэрэгжүүлсэн нь амжилттай болсон тул энэ жил үргэлжилнэ. Ажил олгогчдын зүгээс 500 гаруй ажлын байрны саналыг ирүүлжээ.

Түүнчлэн цалин, тэтгэврийг инфляцитай уялдуулан нэмсэн. Нийт 200 тэрбум төгрөгийг цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд зориулж төсөвт суулгасан байсан. Гэхдээ төсвийн тодотголд 35 тэрбум төгрөгийг нэмж суулгах юм байна.