Хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуус хөдөлмөрийн салбарт хувьсал хийнэ
Хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуус хөдөлмөрийн салбарт хувьсал хийнэ.
2014.04.08

Хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуус хөдөлмөрийн салбарт хувьсал хийнэ

Иргэн, аж ахуйн нэгж, улс орон эдийн засгийн асуудлаа шийдвэрлэх цорын ганц гарц нь хөдлөмөрлөх, бүтээх явдал. Гэвч өөрийн хүссэн ажлаа, үр бүтээлтэй хийе гэхээр хөдөлмөрийн ур чадвар дутах, тухайн ажилдаа гологдох тохиолдол бишгүй гардаг. Тэгвэл Хө­дөлмөрийн яамнаас дээрх асуудлыг шийдвэрлэх үүд­­нээс “Үндэсний мэргэ­жил­тэй ажилтан бэлтгэх хө­төлбөр”-ийг хоёр дахь жил­дээ хэ­рэгжүүлж байгаа.

Үүний үр дүнд өнгөр­сөн жил 6 мянга 417 мэр­гэжилтэн бэлтгэж, нийт төгсөгчдийн 79 хувь нь ажлын байраар хангагдсан гэх сайхан мэдээлэл бий.

Харин энэ жилийн эхний ээлжийн 5220 суралцагч өчигдөр төгсөлтөө хийж, хоёрдугаар ээлжийнхний хи­чээлийн нээлтийн арга хэмжээг “Баялгийг бид бүтээнэ” уриан дор “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтан­­хуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар оролцсон юм.

Хоёрдугаар ээлжинд 1728 иргэн бүртгүүлж, ажил олгогчидтойгоо гэрээ бай­­­­­гуулан сургалтад хам­раг­да­хад бэлэн болжээ. Өнөө жилийн “Үндэсний мэргэ­жилтэй ажилтан бэлтгэх хө­­төлбөр”-ийн I ээл­жинд нийс­лэлийн хэм­жээнд 31 Мэргэжил сургалт үйлд­вэр­лэлийн төв (МСҮТ)-д 1662 суралцагч, хөдөө орон нутагт 26 МСҮТ-д 3558 суралцагч 948 ажил олгогчийн 7772 ажлын байрны захиалгаас сонгон суралцаж байгаа аж.

Тий­мээс Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Өнгөр­сөн жил “Үндэсний мэргэ­жил­тэй ажилтан бэлтгэх хө­төлбөр”-т хамрагдсан 10 хүн тутмын найм нь ажилтай болж байсан. Энэ жил дээрх үзүүлэлтийг ахиулна” гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн.

Тэрбээр “Шинэчлэлийн Засгийн газар үндэсний бү­тээн байгуулалтдаа мон­гол залуучуудаа оролцуулах то­моохон зорилт тавин ажил­лаж байна. Ид хөдөл­мөр­лөх насандаа яваа залуу­чуудаа шөнөжин, өдөржин дугаарлаж байгаад гадагшаа явуулдаг биш, дотооддоо ажиллаж, хөдөлмөрлөх бо­ломжийг нээж өгөх үүргийг Засгийн газрын тэр­гүүн надад өгсөн юм. Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд “Үндэс­ний мэргэжилтэй ажил­тан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа юм.

Бидний хичээл зүтгэл үр дүнгээ өгч байгаад салбарын сайдын хувьд баяртай бай­на. Энэ оны хөтөлбөр зар­лагдсанаас хойш 12 мянга 444 хүн бүртгүүлснээс ажил олгогчдын ажлын байрны саналтай уялдуулан 6948 мэргэжилтнийг бэлтгэхээр болсон.

Энэхүү ажлыг зо­хион бай­­гуулахад дэмжлэг үзүүл­сэн МСҮТ-үүд, 1000 гаруй компаниудынхаа төлөө­лөлд талархал илэрхийлье” гэсэн юм.

“Баялгийг бид бү­тээнэ” уриан дор цугла­сан мэргэ­жилтэй ажилт­нуудаа өөрийн су­­рал­­цаж буй мэр­гэ­­­жилдээ үнэнч байж ам­жилт­­тай су­ралц­сан зарим хүмүүсийг Хө­дөл­мөрийн яам­наас шаг­наж урам­шуул­сан юм.

Тодруулбал Өмнөговь аймгийн МСҮТ-ийн сурал­цагч Д.Төрбат, Техно­ло­гийн дээд сургуулийн Э.Ган­тулга, Улаангом хотын МСҮТ-ийн Ж.Эрдэнэчимэг, Завхан аймгийн МСҮТ-ийн П.Жаргалтуяа, Өвөр­хангай аймгийн МСҮТ-ийн Д.Жан­цансүрэн, Ор­хон аймгийн Хөдөө аж ахуйн МСҮТ-ийн Ц.Ба­дарч, На­лайх дүүргийн МСҮТ-ийн Л.Ганзориг, тех­ник тех­­но­­логийн дээд сургуу­лийн Б.Түвшинсайхан на­рын шилдэг сурал­­­­­цагчийн шагналаар шагнуулсан юм.

Мөн “Үндэс­ний мэр­­­г­э­­жил­­­тэй ажилтан бэлт­гэх хө­төлбөр”-т идэвх са­­наач­­ла­гатай оролцож Хө­дөлмөрийн төв биржтэй хамт­ран ажил­­­­­­лаж байгаа шил­дэг аж ахуйн нэгжүүдийг тод­­­руулж урамшуулсан. Шилдэг аж ахуйн нэгжээр “Эко конст­рак­­шин”, “Мон”Элч”, “Дээд өн­­гө” зэрэг компани шал­гарлаа.

Энэ үеэр ажлын байран дээрээ очих гэж буй зарим мэргэжилтний сэтгэгд­лийг сонссон юм.
Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн төгсөгч Д.Жанцансүрэн: “Би өнгөр­сөн жил мэргэжилтэй ажил­­­тан бэлт­гэх хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байсан ч чадаагүй.

Энэ оны хөтөлбөр зар­лагдсанаас хойш 12 мянга 444 хүн бүртгүүлснээс ажил олгогчдын ажлын байрны саналтай уялдуулан 6948 мэргэжилтнийг бэлтгэхээр болсон.

Энд тэнд тогтсон ажилгүй л явж байсан. Харин энэ хөтөлбөрт цахилгаанчин мэр­­­­гэжлээр суралцсанаар тогт­­­мол ажилтай болох нөх­цөл маань бүрдэж байна. Би аймгийнхаа “Эрч хүч хөг­­­жил” компанид мэргэж­лийн дагуу ажиллах гэрээ бай­гуулсан.
Энэ дашрамд хөтөлбөрт хамрагдан хамт суралцаж буй залуусдаа амжилттай суралцаж, гэрээ байгуулсан компаниуддаа үр бүтээлтэй ажиллаарай гэж хүсье” гэсэн юм.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Б.Бямбачулуун: “Мэр­­­гэжилгүй над шиг за­лууст дулааны улиралд ба­рилгын туслах хийх л ажил олддог.

Тэгээд өвөлдөө бол ажил­гүй суухаас өөр аргагүй шүү дээ. Харин Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрт хамрагдсанаар тогтвортой ажлын байраар хангагдах, аль нэг компанид харьяалагдаад нийгмийн даат­­галаа төлөөд явах бо­ломжтой болж байна. Миний хувьд барилгын өрлөгөөр суралцаж байгаа. “Бүрэн цут­­гамал” ХХК-д ажилд орно. Танхимын хичээлд хоёр сар суусан. Одоо ца­лин­тай дадлагад гараад тодор­хой хугацааны дараа ком­па­нийн үндсэн ажилтан бо­лох гэрээтэй” хэмээн ярьж байсан юм.

Ийнхүү хийж бүтээх хүсэл эрмэлзлийг нүдэндээ тээсэн залуус ихбүтээн бай­гуулалтыг түүчээлэх, Мон­гол Улсын нийгэм эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн эд эс нь байх болно гэдэгт эргэлзэх хэрэггүй юм байна гэсэн бодол төрж байлаа.

Нөгөө талаараа Монголд ажилгүйдэл их байна, монгол залуус залхуу гэх шүүмж­лэлийг халахад “Үндэс­ний мэргэжилтэй ажилтан бэлт­гэх хөтөлбөр” чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь энэ хоёр жилийн хугацаанд харагдаж байна.

Монголчууд цөөхүүлээ ч гэсэн их бүтээн байгуулалтыг бүтээх боломжтой

Манай за­луучууд өнөөдөр Хөдөлмө­рийн төв биржид хандан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдаж цалинтай сурал­цан мэргэжил эзэмшээд эх орондоо ажиллах боломжтой болсон.

Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй уг хөтөлбөрт 18-45 хүртэлх насныхан байгаа гэдгийг онцлох нь зүйтэй байх. Гагцхүү тэд вагон вагоноороо хүрэл­цэн ирж барилга барьдаг хятад ажилчдыг, нийслэл Улаан­баатар хотоор нэг байгаа вьетнам авто засварчид, ний­тийн хоолны тогооч на­рыг орлон эх орондоо сай­хан ирээдүйг бий болго­хын тулд хүссэн ажилдаа мэргэшиж байгаа нь энэ билээ.

Монголчууд бид цөө­хүүлээ ч гэсэн хийе гэсэн нэгнээ дэмжээд явбал их бүтээн байгуулалтыг өөрс­­­дийн гараар бүтээх боломжтой. Хоёр жилийн өмнө Монголын залуучууд гадаадад ажиллахаар цэн­­гэлдэх хүрээлэнд хонон өнжин дугаарлаж бүрт­­гүүл­дэг байсан бол өнөө­дөр Хө­дөлмөрийн төв бир­жид хандан “Үндэсний мэргэ­жилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдаж, ца­линтай суралцан мэргэжил эзэмшээд эх орондоо ажиллах боломжтой болсон” гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг баялаг бүтээгчидтэй уулзах үеэрээ хэлсэн. Засгийн газ­раас хөтөл­бөрийн хүрээнд МСҮТ-д суралцагчдад сар бүр 190 мянган төгрөгийн тэтгэлэг олгож, ажлын хувцсаар хангадаг байна.

Ерөнхий сайд Н.Алтан­хуяг оролцохдоо “Манай за­луучууд өнөөдөр Хөдөлмө­рийн төв биржид хандан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдаж цалинтай сурал­цан мэргэжил эзэмшээд эх орондоо ажиллах боломжтой болсон” гэж хэллээ.

Иргэдээ ажилтай, орло­готой болгох, нөгөө талаас ирээдүйд хийгдэх үндэсний бүтээн байгуулалтад оролцох дотоодын ажиллах хүчийг бодлоготойгоор бэлтгэх, хө­­­­дөл­мөрийн зах зээлд мэр­­­­­гэ­жилтэй, чадвартай ажил­­­­­тан нийлүүлэх бод­ло­год томоохон түлхэц болж буй энэ хөтөлбөрт Зас­гийн га­зар онцгойлон анхаа­рал хан­дуулж байгаа.

Тий­м­ээс Хөдөлмөрийн яам “Үндэс­ний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг цаа­шид хэрэгжүүлж, ажил хайгч бүр олон иргэдийг ажилтай орлоготой болгож, Монгол хүн өөрөө эх орныхоо бүтээн байгуулалтыг түүчээлэх учир­тай хэмээн үзэж байна. Олон олон таатай боломж бүрдүүлсэн тус хөтөлбөрт иргэд ч олноор хамрагдаж, өөрсдөө идэвх санаачлагатай оролцож байна.

Өдрөөс өдөрт өсөн нэ­мэгдэх барилга байгуу­лам­жийг тойроод ажлын байр нэмэгдэх болсон энэ үед тус салбарт мэргэжилтэй ажил­тан хамгийн их хэрэгцээтэй болж байгаа. Мөн энэ онд бүтээн бай­гуулалтын нөр их ажлууд хийгдэж, зарим айм­гийг Улаанбаатар хоттой ав­то­замаар холбохын зэрэгцээ орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжинэ.

Түүнийгээ дагаад сайн арматурчин, өр­лөгчин, авто засварын мэр­гэжилтэн чухал. Тиймээс та ажил хайж байгаа бол Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн төв бир­жид хандан бүртгүүлж, “Үн­дэс­­ний мэргэжилтэй ажил­тан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдаж “цалинтай” су­рал­­цан мэргэжилтэй болж, ажилтай болох алтан бо­ломж иргэн бүрт байна. Мон­­гол хүн бүр ажилтай, орлоготой байх болтугай.