Нийслэлчүүд их цэвэрлэгээний өдөр 3295.8 тн хог цэвэрлэлээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа.
Их цэвэрлэгээнд есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн агентлаг, харьяа газруудын 2870 албан хаагч оролцож, хог хаягдлыг цэвэрлэх, хайс хашлага, гэрлийн шон, сандал, хогийн сав зэргийг угаасан байна.
Мөн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, хог тээвэрлэгч байгууллагууд, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгж, Монголын оюутны холбоо, их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороод, СӨХ, иргэд гээд нийт 10587 байгууллага, аж ахуйн нэгжийн 58861 хүн оролцлоо.
Нийт 10587 байгууллага, аж ахуйн нэгжийн 58861 хүн оролцлоо.
Их цэвэрлэгээний өдөр нийслэлийн 9-н дүүргийн нийтийн эзэмшлийн 116 гудамж, зам талбайд түүвэр цэвэрлэгээ, мөн гэр хорооллын гудамж, гуу жалганд үүссэн үүсмэл хогийн цэгийг цэвэрлэж, нийт 4365.0 м2 талбайн 3295.8 тн хог хаягдлыг 671 удаагийн рейсээр ачиж тээвэрлэн хогийн төвлөрсөн цэгт хүргэсэн байна.
Цэвэрлэгээний үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 227 байцаагч ажиллаж 1572 мэдэгдэл, зөрчлийг арилгуулах 23 албан шаардлагыг хүргүүлэн, 10 аж ахуйн нэгж байгууллага, 3 иргэнд 1.536.000 төгрөгийн торгууль тавьжээ