Хүүхдийн төлөө үндэсний газрын хамт олон мод тарьлаа
2014.05.12
Хүүхдийн төлөө үндэсний газрын хамт олон мод тарьлаа
Жил бүрийн тав болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”болгохоор Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан юм.
2010 оноос хойш Монгол Улсын хэмжээнд зургаан сая мод тарьсан гэсэн мэдээллийг БОНХЯ-наас өгсөн. Хамгийн багаар бодоход түүний 65 хувь нь ургасан байна.
“Хүүхдийн төлөө үндэсний газар” жил бүр Үндэсний цэцрлэгт хүрээлэнд мод суулгадаг уламжлалтай.
Тус өдрийг тохиолдуулан “Хүүхдийн төлөө үндэсний газар” жил бүр Үндэсний цэцрлэгт хүрээлэнд мод суулгадаг уламжлалтай болсон билээ. Тус байгууллагын хамт олон өнөөдөр цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийн хамт ирж нийт 50 гаруй мод, бут суулгаж амралтын өдрийг өнгөрөөлөө. Хүүхдийн төлөө үндэсний газрын хамт олон 2010 оноос хойш нийтдээ 250 гаруй мод, бут тарьж суулгаад байна.