2014.05.15
Д.Батцогт гишүүний бүлгээс гарах тухай хүсэлтийг уншиж танилцууллаа
УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Д.Батцогтын бүлгээс гарах хүсэлт гаргаад байсан билээ.
Үүний дагуу тус бүлгээс УИХ-ын даргад бичгээр мэдэгдсэн байна. Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдааны эхэнд энэ бичгийг уншиж танилцууллаа. Ингэснээр Д.Батцогт гишүүн албан ёсоор бүлгээс гарч байгаа юм.