2009.04.01

Л.Гантөмөр: Энэ УИХ бол эрх мэдлийн төлөөх тэмцлийн үр дүнд бий болсон.

УИХ-ын гишүүн Лу.Гантөмөртэй ярилцлаа.

-Эдийн засгийн хямрал эхлээгүй байх үед та улсын төсөв хэт үрэлгэн байгааг шүүмжилж, хэмнэлт хийх санаачлагууд гаргаж байсан?

-Засаг захиргааны бүтэц, нийгэм дэх төрийн оролцоог би шүүмжлэлтэй талаас нь хардаг. Социалист нийгмийн дараа байгуулагдсан ардчилсан төр гэдэг утгаараа төрийн уламжлал нь өөрөө нам төвтэй. Дарга нарын эрх ашигт нийцдэг, үйлчилдэг соёл монголчуудад эртнээс байсан. Тэр соёл өнөөдрийг хүртэл хадгалагдаж ирсэн. Хэдийгээр ардчилсан нийгэм, зах зээх 1 ийн эдийн засгийн харилцааг тунхаглан зарлаж, үүнийхээ төлөө явж байгаа боловч цаагуураа үндсэн суурь хандлага нь дарга нарт үйлчилдэг, дарга нарын хэрэглээ тансаг байх ёстой. Дарга нар бүх зүйлийг шийдвэрлэдэг, мэддэг гэсэн байдалтай байна. Би УИХ-ын гишүүн болсныхоо дараа энэ хандлагыг эвдэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Ар д түмэндээ үйлчилдэг засаг төртэй байх ёстой. Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нь УИХ-ын болоод төрийн бодлого гэдэг зарчмыг дэвшүүлье"  тавьсан. Олны нүдэн дээр хамгийн ил байгаа асуудлын нэг бол дарга нар цөмөөрөө жип автомашин унаж тансагладаг байсан. Үүнийг асуудал болгон тавьсан юм. Төрийн бүтцийг цомхон, чадварлаг, хурдтай, ард түмэнд үйлчилдэг үйлчилгээний байгууллага болгохын төлөө олон улстөрчид, ажиллаж байсан юм билээ. Харамсалтай нь төдийлөн үр дүн өгөхгүй яваад байна л даа.

-Тэр үед төсөл үнэхээр үрэлгэн байсан хэрэг үү?

-Сүүлийн хоёр жилд Монголд найр болж эхэлсэн гэхэд болно. Төсвийн орлого нэмэгдэж үүнийг нь дураараа зарцуулах хандлага ажиглагдсан л даа. Үүнийг зогсоохгүй бол монголчууд буруу чиг хандлага руу явах нь гэсэн бодол төрж ард түмний мөнгийг хэмнэх санаачилгыг гаргасан. Энэ санаачилга бол ард түмний мөнгийг хэмнэх тухай ойлголт дээр суурилж байгаа боловч угтаа ард түмэнд үйлчилдэг төртэй болъё гэсэн шийдлүүдийн эхлэл юм.

-Таны гаргасан ямар шинэ санаачлагууд бодит ажил болсон билээ?

-Жишээлбэл, том оврын автомашиныг Улаанбаатар хотын төвөөр явуулахгүй байх шийдвэрийг Засгийн газар дахин нягталж гаргаад хэрэгжүүлсэн. "УБЗ" дугаарыг эрх мэдэлтнүүд бүгд хэрэглэдэг байлаа. Эрх мэдэлтэй албан тушаалтанд зориулсан автомашины дугаар гэж тусдаа байхгүй болох ёстой гэсэн хандлагыг тогтоож өгсөн. Монголчууд бүгдээрээ тэгш эрхтэй, тэгш зарчим үйлчилдэг ёстой гэсэн санаа л даа. Мөн төсвийн мөнгөөр архи худалдаж авахгүй гэсэн шийдвэр гаргасантай холбоотойгоор ямар-таа ч найр наадам багассан гэх мэтчилэн хэрэгжсэн ажлууд нэлээн бий. Ялангуяа 2008 оны шинэ жилийн мэндчилгээ ихэнхдээ цахим болж хувирсан.

Дарга нар хоорондоо хүйтэн хөндий, нялуун мэндчилгээ явуулахаа больсон. Хамгийн гол үр дүн бол хямралыг багцаалаагүй байх үед 2009 оны төсвийг хэлэлцэхэд 50 гаруй тэрбум төгрөгийг хэмнэж чадсан байсан. Хэмнэлт нь хямралтай үед яригддаг гэхээсээ илүү орлоготой, давилуун, найр болж байгаа үед яригдах ёстой зүйл. Мэдээж төсвийн орлого багассан, хямралын үед хүчээр зарлага багасаж л таараа. Миний гаргаж байсан санааны гол цөм бол энэ улсад тархи гэж алга байна шүү гэдгийг зарласан. Хатуухан хэлэхэд улс орон маань нүдгүй, чихгүй, бодлогогүй болчхож. Монгол Улс ингэж хөгжинө гэсэн хөгжлийн хандлага, бодсон, тооцоолсон, судалсан зүйл асар бага байна. Мэдээж төр өөрөө бүгдийг хийнэ гэж байхгүй. Төр өөрөө хувийн хэвшлээрээ үүнийг хийлгэнэ ээ гэсэн бодлогуудтай байх ёстой. Орж ирж байгаа мөнгийг нэг бол цахилгааны шугам болгочихно. Хөдөө орон нутагт 100 айл амьдарч байгаа газарт тэрбум төгрөг зарцуулж шугам татаж байна гэх мэтчилэн юунд мөнгө зарах ёстойгоо бүр мэдэхээ больсон. Зарж байгаа мөнгө нь эргээд ямар хэмжээний ашиг өгөхөө ч тооцоолж чадахгүй. Ийм л засагтай байна.

-Төр засгийн бодлого алдаатай байгаагийн гол шалтгаан юу вэ?

-Улс төрийн намууд УИХ-д суудал авах, засгийн эрхийг барихын төлөө хэтэрхий улайран хөөцөлдсөн нь том алдаа. Монгол Улсыг хөгжүүлэх зөв хандлагыг томъёолж ард түмэнд санал болгосон улс төрийн хүчин манай улсад байхгүй болчхоод байна. Сонгуульд яаж нэгнээсээ давж амлалт өгөх вэ. Ард түмэнд яаж таалагдах вэ гэсэн өнгөц талыг харж байна. Түүнээс нийгэмд байгаа бэрхшээл, бугшсан асуудлыг яаж шийдвэрлэх тухай эрүүл саруул мэтгэлцээн Их хурал, орон нутаг, Ерөнхийлөгчийн шат шатны сүүлийн зургаан ч сонгуульд ажиглагдахгүй байна. Нэр дэвшиж байгаа хүмүүс зам, эмнэлэг, сургууль барина. Бэлэн мөнгө өгнө гэж л амлаж байна. Энэ нь сүүлдээ төрийн тогтвортой хөгжлийн бодлогоосоо илүүтэй яаж эрх мэдэлтэй байх вэ гэдэг буруу даалгавар биелүүлдэг сурагчид шиг болж. Эрх мэдлийн төлөөх цусгүй дайн өрнөж байгаа болохоос бус Монгол Улс хөгжих ёстой гэдгээ бид мартчихжээ.

Гол нь бид ялах ёстой гэсэн явуур-гүй бодлогыг л тавьж ирсэн юм байна. Энэ алдааг цаашдаа давтмааргүй байна гэсэн үг. УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохдоо “АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ ХЭМНЭЕ" гэсэн уриатай оролцсон. Ард түмний мөнгийг хэмнэе гэдгийн цаана зөвхөн Монгол Улсын хөгжлийн төлөө ажиллана шүү гэсэн санаа байгаа.

-Танай нам МАХН-тай эвсэж засаг байгуулсан. Хэр ажиллаж байна гэж үзэж байна вэ?

-Ний нуугүй хэлэхэд энэ Их хурал зөвхөн эрх мэдлийн төлөөх тэмцлийн үр дүнд бий болсон. Тийм учраас олж авсан эрх мэдлээ хадгалахын төлөө л ажиллах болов уу. Энэ нь ч хийж байгаа ажлаас нь харагдаж байна. Түүнээс бодлого, хөгжлийн чиг хандлагыг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлнэ гэсэн санаа УИХ-аас бага гарч байна л даа. Наад зах нь хямралтай тэмцэхийн тулд төрийн зүгээс ийм ажил хийнэ гэж цовхчоод байгаагаас ийм ийм төрийн харалган бодлогын гайгаар хямрал Монголд бий болсон байна гэж томъёолохыг оролдохгүй байна шүү дээ. Бид аль болох эрт ухаажих тусмаа үр дүнтэй. Би хувьдаа АН-ынхаа хөгжлийн хөтөлбөрийг сайжруулан өөрчилье. 2008 оны мөрийн хөтөлбөртөө уягдсан гэхээсээ илүүтэй Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлоход ил үү их ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. АН-ын хувьд энэ УИХ-ын сонгуульд ялагдсан нам шүү дээ.

Шийдвэр гаргаж чадахгүй байж болно. Чадах-гүй байна гээд асуудлыг хая-мааргүй байна. Харин ч ард түмэнд асуудлаа танилцуулж олонтойгоо нийлж хэлэлцүүлэх нь зүйтэй. Эрх баригч болохын төлөөх өвчнөөсөө хаа хаанаа салмаар байгаа юм. Улс төрийн нам сонгуульд оролцож байж ялдаг. Ялж байж бодлогоо хэрэгжүүлдэг. Угтаа ялахын өмнө хөгжлийн бодлогыг бүрэн боловсруулсан баймаар юм. Албан тушаал гэдэг бол бодлого хэрэгжүүлэхийн төлөө хэрэгсэл болдог болохоос бус албан тушаалд очсон хойноо бодлогоо яаж хэрэгжүүлэх тухай дөнгөж бодож эхэлнэ гэдэг нь хоцрогдсон асуудал. Манай Ардчилсан нам ялах ёстой гэж ярихаасаа ил үүтэй улс орноо хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг гаргах тал дээр санаачилгатай, уриалан ажиллах ёстой. Төр эрх зүйн орчинг бүрдүүлж өгье гэж тунхагламаар байна.

-Та өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгээ танил-цуулаач. Хувийн бизнес эрхэлж байсан уу?

-Хувийн аж ахуйн нэгж байхгүй. Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгсөн байгаа. Би өөрийнхөө амьдралыг босгочихсон. Гэрээ засаад төрөө зас гэсэн үг байдаг даа. Миний хуүхдүүд гайгүй сургуульд боловсрол эзэмшчих байх. Манай эхнэр ажил хийдэг. Би бас ажил хийж байна. Залуу хүмүүс ажил хийгээд амьдрах нь гоё шүү дээ. Түүнээс баялаг хуримтлуулаад түүнийгээ зарцуулж амьдрах нь миний хувьд өрөөсгөл санагддаг.

-Та ямар сургууль дүүргэсэн бэ. Улс төрийн амьдралын гараагаа хэрхэн эхэлж байв?

-Би 1992 онд Японы Засгийн газрын тэтгэлгээр суралцаж 1999 онд төгссөн. Мэдээллийн технологи, электроникийн инженерээр хоёр сургууль төгссөн. Сургуулиа төгсөөд эх орондоо ирэхдээ улс орныхоо хөгжлийн хөрсийг нь зөв болгох ёстой юм байна гэсэн гэгээн бодол тээж ирсэн. Ардчиллын давуу талуудыг тэр болгон олж харахгүйгээр манайхан яваад байна уу даа гэсэн мэдрэмж төрж байлаа. 2000 он үндсэндээ Ардчилсан нам ялагдчихсан байсан ч үзэл бодол итгэл үнэмшлээрээ АН-д элсэж анх 2000 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргээс оролцож байсан. Сүхбаатар дүүрэгт миний улс төрийн ажил, амьдрал эхэлж, өрнөж явж байгаа.

-Ерөнхий сайд С.Баяр, гишүүн Сү.Батболд гээд олонд танигдсан улстөрчидтэй нэг тойргоос өрсөлдөхөд бэрхшээл багагүй байсан байх. Та сонгуульд хэдий хэр мөнгө зарцуулав. Мөн таны давуу тал юу байв?

-Сонгуульд зарцуулсан мөнгө мэдээж их байлгүй яахав. Энэ мөнгө бүгд хандиваар боссон. Миний улс төрийн үзэл бодлыг олон хүн дэмждэг. Тэдгээр дэмжиж байгаа хүмүүс маань сонгуульд ялаасай гэж хүсч байсан. Сонгуульд оролцоход надад ялна гэсэн бат итгэл байсан. Ард түмний талд байгаа цорын ганц нэр дэвшигч гэж өөрийгөө тухайн үед тоож байсан. Монгол Улсын хөгжлийн хандлагыг өөрчилж зөв зам дээр нь авчрах замыг нээж юуны өмнө ард түмний мөнгийг хэмнэнэ.Дараа нь эрх мэдлийг ард түмэндээ авчрах ёстой гэсэн зарчмыг сонгогчдодоо хэлж ярьж явсан. Надад Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж өрсөлдөхөд хэцүү зүйл байгаагүй. АН-ын нөхөдтэйдөө хамтдаа ялах бодлого барьж ажилласан боловч харамсалтай нь хоёр гишүүнийг МАХН-аас сонгосон. Энэ нь Ерөнхий сайд С.Баяраас ард түмний хүлээлтийн үр дүн нөлөөлснийх биз. Ер нь болж өгвөл томхон цолтой хүнтэй халз өрсөлдөх хүсэл байдаг шүү.

-Та Увс аймгийн харьяат гэдэг утгаараа Ц.Нямдорж тэргүүтэй Увсын фракцынхантай хэр холбоотой байдаг вэ. Увсынхныг их нутгархдаг гэдэг?

-Би Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Манай аав Өмнөговь аймгийн Булган сумын хүн. Онгоцны нисгэгч болохоороо Увс аймагт ирээд тэндээс эхнэр авсан. Миний ээж Увс аймгийн Ховдын уугуул, дөрвөд хүн.

-Та эхээс хэдүүлээ вэ?

-Бид долуулаа. Би айлын гурав дахь хүүхэд. Би Увсад ерөнхий боловсролын сургууль төгссөн. Увсын хүүхэд гэдэг утгаараа төрж өссөн газрынхаа ах дүү, найз нөхөдтэйгөө холбоотой байлгүй яахав. Гэхдээ Увсын фракц гэсэн үзэгдлийг мэдэхгүй гэх ,юм уу даа. Аминчхан уулзалтад оролцож үзээгүй учраас фракцлагдах тухай ойлголт надад бага. Тэгээд ч миний нэг зарчим бол жалга довны явцуу үзлээс ангижрах ёстой гэсэн бодол. Яримаар байгаа бол нутагтаа л ярих ёстой байх. Бид Монголоосоо гараад явахад Монгол гэдэг нэг л нэр яригддаг. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Монголчууд нутаг нугын механик хуваагдмал байдалд битгий ороосой гэсэн байр суурьтай байдаг.

-Ардчилсан нам дотор бүлэг, фракцууд байдаг. Та аль хэсэгт нь хамааралтай вэ?

-Би Японоос ирсний дараа тухайн үеийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга байсан Да.Ганболдын гэрт нь очиж уулзаж байлаа. Би улс төрд ормоор байна, та надад яаж улс төрд ордог тухай зааж өгөөч ээ гэсэн санал тавьж байсан. Да.Ганболд дарга "Манай Бага хурлын гишүүн болохыг бодоорой. Би чамд тодорхой аргуудыг зааж өгье" гэсэн утгатай зүйл ярьж байсан. 2000 оны нэгдүгээр сард Монголын Үндэсний ардчилсан намын Бага чуулганы хурлын гишүүнээр сонгогдож байсан. Түүнээс хойш МҮДН-ын хүмүүстэй ойр харилцаатай болсон.

Одоо намайг нам дотор МҮДН-ын дансанд оруулж цоллох байх. Ер нь намын дотоод зохион байгуулалт, нэр дэвшигчийг тодруулах зэрэг эрүүл саруулаар ший-дэх олон ажлыг фракцуудын тохиролцоон дээр явуулахыг оролддог буруу жишгийг нам дотроо халах ёстой. Саях-наас АН-ын дэргэдэх залуучууд нэгдье. Бид аль нэг фракцын хүн гэхээсээ илүү залуу хүмүүс шүү дээ. Залуучуудаараа нийлж санаа бодлоо уралдуулж байвал яасан бэ. Ялахын төлөөх эрх мэдлийн тэмцлийг бүгдээрээ эвдье гэсэн байр суурьтай байгаа. Улс төрийг цэвэр мэтгэлцээний талбар болгохгүй бол ард түмэн өнөөгийн нийгмийн харилцаанд итгэх итгэл алдарна. Итгэл алдрахын хамгийн аюултай тал бол дарангуйлагч гарч ирдэг түүхтэй.

-Ардчилсан нам шинэ залуу боловсон хүчнээ хэр дэмждэг вэ. Та залуу хүний хувьд үүнийг мэдэрч байгаа байх?

-АН-ыг дэмждэг, намын гишүүн, улстөрч болох сонирхолтой, Монгол Улсыг хөгжүүлэх өөрийн гэсэн бодолтой залуус олон байна. Харамсалтай нь энэ хүмүүсийг нийгэмд таниулах, олон түмэнд хүргэх ажлууд олигтой хийгдэхгүй байна. Яг үнэндээ АН дотор шинэчлэлт явагдах ёстой. Монгол Улсын эрх ашиг үүнийг хүсч энэ нь нийгмийн захиалга гэж ойлгож байна. Бид суудал авахын төлөө явдаг бодлоо хаямаар байна. АН бол маш сайн бодлого зорилт гаргахын төлөө, хөгжлийн зөв хандлагыг цаг үетэйгээ холбож гаргахад шинэ үеийнхнийгээ дэмжмээр байна. Шинэ бодлогыг зөв гаргаж чадвал ялалт дагалдана. Ялчхаад бодлогоо боловсруулна гэвэл сонгуулийн бүрэн эрхийн хугацаа амждаггүй л байхгүй юу. Манай нам одоо байгаа боловсон хүчнийхээ хэмжээнд амьдраад байвал нэг өдөр нурж мэднэ.

-МАХН-ын хувьд боловсон хүчин бэлтгэх бодлогоо хэр барьдаг вэ?

-МАХН-ын нэг давуу тал бол олон жилийн соёл байдаг учраас боловсон хүчнийхээ бодлогыг алдахгүй байхыг хичээдэг. Ахмад үеийнхнийхээ үгийг сайн сонсдог нь анзаарагддаг. Тийм учраас залуучуудаа сайн бэлтгэж дэмждэг. Улсынхаа хөгжлийг томъёолж гаргах тал дээр АН харьцангуй эрүүл байх болов уу гэж би хувьдаа боддог. Манай АН МАХН-ыг ялахын төлөө ердөө чирэгдчихсэн байхгүй юу. МАХН-ынхан эрх мэдэлтэй байгаа цагтаа эрх мэдлээ хадгалахын төлөө юу ч хамаагүй амладаг. Бид ч ялахын төлөө чирэгдэж амлаж ч ирсэн. Одоо бид нэг хэсэгтээ МАХН-тай өрсөлдөж байгаа гэдгээ мартах хэрэгтэй болжээ.

-Та залуу гишүүдийн нэг. Нас хэдтэй вэ. Төрийн алба хашиж байсан уу?

-Энэ жил 36 хүрнэ дээ. Их сургуулиа төгсч 26-тайдаа улс төрд орж байсан. Төрийн алба хаших боломж байсангүй.

-Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Таны байр суурийг сонсъё. Намынхаа хэнийг дэмжиж байна вэ?

-Манай АН-аас дэвших хүн мэдээж улс төрийн хангалттай капиталтай хүн дэв-ших нь тодорхой. Нэр нь тодроод гараад ирсэн хэнийг ч дэмжиж оролцоно. Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль амлалтын уралдаан битгий байгаасай гэж хүсч байна. Ойрын үед болоогүй эрүүл сонгууль хийцгээе. Эрүүл саруул үзэгдлийг харуулсан мэтгэлцээний манлайлал болж оюунаа уралдуулсан сонгууль. болоосой гэж хүлээж" байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.