2014.05.27

100 асуулт, 100 хариулт нэвтрүүлэгт Шадар сайд Д.Тэрбишдагва оролцлоо

100 Асуулт & 100 Хариулт  нэвтрүүлэгт Улсын Их хурлын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагваа оролцлоо. Түүнийг 100 асуултанд хэрхэн хариулсныг нэвтрүүлгээс үзнэ үү

-Таны нэр?

Тэрбишдагва

-Таны нас?

58

-Таны өндөр, жин?

180 см, 90-92 кг хэлбэлздэг

-Цусны бүлэг?

Лав донор биш

-Шашин?

Хүүхэд байхдаа улаан бүчтэй пионер, Залуучуудын эвлэлийн идэвхтэй гишүүн байсан. Биднийг хүүхэд байхад шашингүй үзэл номлож байсан ч миний аав лам хүн байсан. Тийм ч учраас миний нэр хүртэл их учир утгатай. Тухайн үеийн онц сурлагатан хүүхэд бол тэр үеийнхээ үзэл сурталд их итгэсэн байх ёстой байсан. Аавыгаа лам гэдгээс тухай үедээ ичдэг байсан. Гэхдээ Аавынхаа сургаалиудаас тодорхой ойлголттой үлдсэн.

-Гэр бүл?

Хоёр хүүхэдтэй. Өнчин өрөөсөн байхад намайг хүмүүжүүлж, хүн болгож өгсөн ахынхаа охиныг өргөж авч, гурав дахь хүүхдээ болгосон. Тэгээд охин маань том болоод өөрийнхөө төрсөн аавын овгоор овоглоё гээд ааваараа овоглодог болсон.

-Хэлэх дуртай үг?

Олон үг хэлэх дуртай. Түүний дотор эзэн хичээвэл заяа хичээдэг гэдэг үг байна. Миний амьдрал философи, туулсан зам бол  “чи өөрөө л хичээхгүй бол болохгүй шүү” гэсэн замналыг туулсан хүн л дээ. Мөн миний аавын сургасан үнэтэй үг байна. “Хүн ажлыг голдоггүй. Ажил хүнийг голдог” гэдэг үг байна.

Үргэжлэлийг нэвтрүүлэг............