Шаргуу сайд
Эрчим хүчний сайд М.Сономпил. Тэрбээр эрчим хүчний сайд болсон цагаасаа тус салбарт хоёргүй сэтгэлээр ажиллаж буй нэгэн.
Үүнийгээ ч саяхан болсон “Монголын эрчим хүч-2014” олон улсын хуралдааны үеэр илтгээд амжсан. Түүнчлэн тэрбээр эрчим хүчний их бүтээн байгуулалт, ирээдүйн хөгжил дэвшил эрчим хүчний салбарт хөрөнгө оруулагчаас хамаарна гэдгийг онцолж байсан.
Эрчим хүчний яамнаас өнгөрсөн оныг “Эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийг дээшлүүлэх жил” болгон зарласан. Энэ хүрээнд салбарын хөгжлийн бодлогыг төр, хувийн хэвшлийн байгууллага, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад таниулах, цаашдын хөгжил хамтын ажил хөгжүүлэх “Еnergy Mongolia-2013”олон улсын хурал үзэсгэлэнг байгуулж, гадаадын 10 орны 90 зочид төлөөлөгчид оролцож төр, хэвшлийн байгууллага, компани хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь ажил хэрэг болж өрнөж байгааг дуулгаж байсан. Сүүлийн үед л гэхэд тэрбээр Багануур, Шивээ- Овоо, баруун бүсийн цахилгаан станцын судалгааны ажлыг дуусгаж, Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын УЦС-ийн төслүүдийн бүтээн байгуулалтыг элшшлж “ДЦС-4”-ын 100 МВт, “ДЦС-3"-ын 50 МВт, Амгалан дулааны станцын бүтээн байгуулалтыг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа нь түүнийг шаргуу нэгэн гэдгийг илтгэж буй