С.Нарангэрэл: Жилд нэг сая 400 мянган хүүхдийг дархлаажуулж байна
Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга С.Нарангэрэлтэй дархлаажуулалтын өнөөгийн байдлын талаар ярилцлаа
-Манай улс жилд хоёр удаа товлолын вакцин хийдэг. Энэ жилийн эхний дархлаажуулалт өнгөрсөн сард болж өнгөрсөн. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд дэлхий нийтийн дархлаажуулалтын хөтөлбөр гарсны 40 жилийн ой болж өнгөрсөн. 0-15 насны хүүхдийг дархлаажуулалтын вакцинд хамруулснаар сая сая хүүхдийн амь насыг аварч байгаа. Дэлхийн дархлаажуулалтын 10хоног өнгөрсөн дөрөвдүгээр сард вируст гепатитаас урьдчилан сэргийлье.
Вируст гепаптит В-гийн вакциныг хүүхэд төрснөөс 24 цагийн дотор тарих зөвлөмжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Учир нь жирэмсэн эхээс урагт халдах халдвар их байдаг.
Харин манай улсын хувьд энэ төрлийн өвчлөл их учраас 12 цагийн дотор тарих зөвлөмжийг өгдөг. Энэ утгаараа тушаал зааварт нэлээд өөрчлөлт оруулсан. Манай улс В гепатитын вакциныг 1991 оноос хийж эхэлсэн. Энэ вакциныг төрснөөс хойш 6-12 цагийн дотор, хоёрдугаарт, хоёр сартайд нь гуравдугаарт, гурван сартайд нь хийдэг.
Анхны вакциныг хийлгүүлсэн хүүхэд 23 настай. Эдгээр хүүхдүүд вакцин хийлгэчихсэн учраас манай улсад 10-20 жилийн дараа элэгний хавдар, церриоз эрс буурах юм. В гепатитын гурван удаагийн вакциныг 2-3 ам.доллараар хийдэг. Ингэснээр тухайн хүний амьдрах чадавхийг 20-30 жилээр уртасгаж байгаа ач холбогдолтой.
-Жилд хэчнээн хүүхдийг дархлаажуулалтад хамруулдаг вэ. Вакцины дараах урвал хүндрэлийн хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?
- Дархлаажуулалт гэдэг эдийн засагт хамгийн үр ашигтай арга хэмжээ. Манай улс жилд долоон төрлийн 11 өвчний вакцинаар давхардсан тоогоор нэг сая 400 мянган хүүхдийг дархлаажуулсан байна. Эдгээр хүүхдүүд дундаас дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн 35 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 12 нь вакцины хадгалалт, тээвэрлэлттэй холбоотойгоор үүссэн байсан.
Тэгэхээр нэг сая 400 мянгад 35 урвал хүндрэл гарсан нь дэлхийн төвшинтэй харьцуулахад бага үзүүлэлт. Дэлхий нийтийн жишгээр бол 1000 хүүхдээс 10 хувь буюу 100 хүүхдэд дархлаажуулалтын дараах урвал хүндрэл гарах эрсдэл байж болно гэж үздэг. Баянхонгор аймгийн асуудлаас үүдэлтэй эцэг, эхчүүд хүүхдээ дархлаажуулалтад хамруулах нь буурсан. Эцэг, эхчүүд олон
11удаа дуудуулж байж ирдэг болсон. Энэ нь нэгдүгээрт, хүүхдийнхээ эрхийг зөрчиж байгаа хэрэг. Эцэг, эх бол хүүхдээ дархлаажуулах үүрэгтэй. Хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж вакцин хийлгэх эрхтэй. Учир нь жилд нэг сая хүүхэд дархлаажуулалтаар хамгаалж болох өвчнөөр нас барж байна. Ийм эрсдлээс хамгаалж байхад эцэг, эхчүүд хүүхдээ дархлаажуулалтад идэвхтэй хамруулах хэрэгтэй.
Дархлаажуулалт гэдэг биологийн бэлдмэл учраас хавдаХ, улайх зэрэг эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Мөн тухайн хүүхдийн биеийн онцлог, агаарын бохирдлоос үүдэлтэй хүндрэл гарах явдал байдаг. Гэхдээ тухайн хүүхдийг өвчлөлөөс хамгаалах чадвар нь 99 хувь. Н^г хувьд ямар нэг өвчлөл гарч болно. Тэгэхээр 99 хувийг бодох уу, нэг хувийг бодох уу гэдэг бол эцэг, эхийн сонголтод үлдэж байна.
-Эцэг, эхчүүд хүүхдээ дархлаажуулалтад хамруулах идэвх буурсан байгаа энэ үед яамнаас ямар бодлого баримтлан ажиллаж байна. Эцэг, эхчүүдэд ямар зөвлөгөө өгч байгаа вэ?
-Бид энэ хандлагыг бууруулахын тулд эмч нарт хандсан арга хэмжээг авч байна. Вакцин хийлгэсний дараа хүүхэд нь халуурах зэрэг шинж илрэхэд эмчийг бууруутгаж сэтгэл зүйн дайралт хийдэг. Тиймээс эмч нараа дахин ургах, тэднииг урамшуулах механизмыг боловсруулах гэж байна. Мөн хүүхдээ дархлаажуулахаар ирж байгаа эцэг, эхчүүдэд вакцины ач холбогдол, эрсдэл хүндрэлийг ойлгуулах ажил хийнэ.
Аспиринд хүртэл хүн харшдаг учраас вакцин хийлгэсний дараа тодорхой хэмжээний урвал хүндрэл гарах эрсдэл байж болно гэдгийг зөвөөр ойлгуулах мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг хийж байгаа.
-Улаанбурхангүй Монгол Улс гэрчилгээгээ хэзээ авах вэ. Вакцин хийснээр буурч байгаа ямар өвчлөл байна?
-Вакцины хүчээр манай улс гурван төрлийн өвчлөлийг арилгасан. 1960 онд цагаан цэцэг, 2000 онд халдварт саа, энэ онд улаанбурхан өвчнийг устгасан гэрчилгээ авах гэж байна. Гэрчилгээг энэ сарьж 26-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн бүсийн төлөөлөгчид ирж гардуулна.
Манай улсын хувьд вакцины халдварт өвчин эрс буурсан. Тиймээс вакцинтай мөртлөө нас баралт Нь буурдаггүй уушгины хатгаа, умайн хүзүүний хавдрын эсрэг вакциныг нэвтрүүлэх шаардлагатай байна. Ингэснээр 20-30 жилийн дараа гэхэд энэ төрлийн вирусээр үүсгэгддэг хатгаагүй, умайн хүзүүний хавдраа эрс бууруулсан улс болох зорилтыг дэвшүүлж байна.