Эрүүл мэндийн сайд Геронтологийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс өнөөдөр/2014.6.17/ Геронтологийн үндэсний төвийн ажил байдалтай танилцлаа.
Тус төв нь 2005 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 40 эмч, ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн оны эхний 6 сарын байдлаар нийт 11227 өндөр настанд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлжээ.
Геронтологийн үндэсний төвийн захирал Р.Оюунханд Эрүүл мэндийн сайдад өөрийн төвийн үйл ажиллагааг танилцууллаа.
Геронтологийн үндэсний төвийн захирал Р.Оюунханд Эрүүл мэндийн сайдад өөрийн төвийн үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ тулгамдаж буй хэдэн асуудал байгааг учирлалаа.
Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн дийлэнх хувь нь ашиглалтын хугацаа дууссан, засвар үйлчилгээ хийх гэхээр сэлбэг олддоггүйгээс зарим тоног төхөөрөмжийг ажиллуулж чадахгүйд хүрсэн талаар хэлж байв.
Иймд эмнэлэгийн зүгээс иргэдэд хүргэх үйлчилгээний чанарт хуучирсан, ашиглалтын хугацаа дууссан тоног төхөөрөмж нөлөөлөх тал бийг хэллээ.
Түүнчлэн тус төвийн автомашины парк шинэчлэх, байрны их засвар хийх, нарийн мэргэшлийн эмч нарын орон тоог нэмэгдүүлэх зэрэг асуудал байгаа аж.