Итгэлийг дахин сэргээх оролдлого буюу хөрөнгөө өсгөх боломжууд
“Монгол Улсын төр бизнесийн өрсөлдөгч биш, түнш нь байх болно” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зургадугаар сарын аагим өдөр “Их тэнгэр” цогцолборын индрээс дотоодын бизнесмэнүүд, гадаадын хөрөнгө оруулагчдад амлалаа.
Монголбанкны үзүүлэлтээр 2011 онд 4.6 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны эхний дөрвөн сард 300 орчим сая ам.доллар болж, шалдаа буугаад байгааг жишээлэн татъя. Гэвч дэлхийн дэвжээнд гадаадын хөрөнгө оруулалтын төлөөх өрсөлдөөн шир үүсэж, Малайз, Вьетнам, БНХАУ, Индонез, Сингапур энэ зах зээлд хүч түрэн орж ирээд байгааг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч асан, “Peabody Energy” компанийн Монгол, Энэтхэгийг хариуцсан дэд ерөнхийлөгч Аршад Сайед бидэнд санууллаа.
Гадаадын хөрөнгө оруулагчид итгэлээ алдсан, дотоодын бизнесмэнүүд сөхөрсөн ийм онцгой цаг үед хувийн хэвшлийн санаачилгаар “Mongolia Business Summit 2014” буюу Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалтыг өнгөрсөн баасан гаригт анх удаа зохион байгууллаа. “Итгэлийг дахин сэргээх оролдлого” хэмээн эл уулзалтын ач холбогдлыг онцолъё.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас гадна ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Гадаад харилцааны сайд Л.Болд төдийгүй УИХ-ын хэд хэдэн гишүүн, Төрийн өмчит компаниудын удирдлагууд эл уулзалтад ач холбогдол өгч, идэвхтэй оролцлоо. Бизнесийг дэмжинэ, гадаадынхныг гадуурхахгүй гэдгийг төрийн өндөрлөгүүд амласан нь хамгийн том баталгаа болж, итгэл төрүүлж байгааг бизнесмэнүүд олзуурхаж байсан.
“Энэ удаагийн чуулган хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж чадах болов уу?” гэсэн “Өнөөдөр” сонины асуултад Аршад Сайед “Үүнийг зөвхөн эхний арга хэмжээ, эхний алхам гэж харах ёстой. Жинхэнэ хариулт нь дараа дараагийн шат, бодит алхмуудаас харагдана. Тэгэж байж л хөрөнгө оруулалтад эерэг өөрчлөлт гарах болов уу гэж бодож байна” гэлээ.
Үндэсний 200 орчим үйлдвэрлэгч, бизнесмэн үүдээс гадна зорилтот зах зээлээ “Монгол” гэж харсан 100 гаруй хөрөнгө оруулагч цугласан.
Тэдний 60 нь Монголд анх удаа хөл тавьж байгааг Монголын бизнесийн зөвлөлийн дарга, “NovaTerra” компанийн захирал Б.Бямбасайхан тодотголоо. Тэд зөвхөн уул уурхай төдийгүй Монголын хамгийн их өсөлттэй салбар үл хөдл өх хөрөнгө, барилга, эрчим хүчний салбарыг сонирхож байна. Эрчим хүчний салбарт дэлхийн хэмжээнд дээгүүр эрэмбэлэгдэх АНУын “Peabody Energy”, Францын “GDF SUEZ”- ийн төлөөлөл ч энд хүрэлцэн иржээ. Хөрөнгө оруулалтын салбарын бүтэц “солонгорсон” гэдэгтэй Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар санал нийлж байлаа. Өмнөх жилүүдэд зөвхөн уул уурхайн салбар сонирхсон хөрөнгө оруулагчид Монголд ирж байсан бол өнөөдөр эхний таван сард тус агентлагт 400 орчим гадаадын хөрөнгө оруулагч хандсаны дийлэнх нь уул уурхайн бус салбарыг сонирхож байжээ.
Чуулганыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хувийн хэвшлийнхнийг өнчин хүүхэдтэй зүйрлэж байсан. Монгол Улсын эдийн засгийн ачааны хүндийг үүрдэг хувийн хэвшлийнхнийг “чөмөгжүүлэх” цаг ирснийг тэрбээр энэ үеэр тодотгосон. Үүний тулд чухал салбарууд дахь төрийн өмчийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийнхнийг дэмжинэ гэдгээ тэрбээр илэрхийллээ. Мөн бизнес моргейжийг Монголд нэвтрүүлэх, Хөрөнгийн биржийг хувьчлах, Нийгмийн даатгалын санг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг содон санал, санаачилга дэвшүүлсэн юм.
“Оюутолгой"буцахгүй
Хөрөнгө оруулалт, бизнесийн чуулганы үеэр “Оюутолгой”-н асуудал байнга хөндөгддөг. Монгол Улсын Засгийн газрын олон улсын хэмжээнд үзэглэсэн анхны мега төсөл, хөр өнгө оруулалтын орчин, бизнес эрхлэх боломжийн индикатор учраас тэр.
“Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд “Оюутолгой хэзээ эхлэх юм бэ гэж хөр өнгө оруулагчид, сэтгүүлчид ташаа ойлголттой асуудаг. Эхлэх тухай асуудал энд огт байхгүй. Арилжааны бүтээгдэхүүнээ аль хэдийнэ гаргасан. Эл төслийг онгоцтой зүйрлэвэл хөөр өөд, очих газартаа хүрч яваа хөлөг. Буцах, эргэх асуудал байхгүй. Энэ онд 900 мянгаас нэг сая тонн зэсийн баяжмал борлуулах төлөвтэй байгаа. Ингэснээр борлуулалтын орлого 2-2.6 тэрбум ам.доллар болох тооцоо бий. Тиймээс “Оюутолгой” төсөл хөдлөх нь үү, амьдрах уу гэдэг асуудал байхгүй” хэмээсэн.
Нөгөө талаас хоёр дахь шатны бүтээн байгуулалт буюу гүний уурхайн санхүүжилтийн талаар хөр өнгө оруулагчид сонирхдог. Энэ тухай тэрбээр “Төслийн санхүүжилтийг авах, авахгүй тухай биш, ямар нөхцөлөөр, хэлэлцээрийн талуудад хэдэн хувийн ашигтайгаар авах вэ зэрэг техникийн, нөхцөлийн тухай маргаан өрнөж байгаа болохоос биш, гүний уурхайг хөгжүүлэх үү, зогсоох уу, хөрөнгө оруулагчийг хөөж гаргах уу, үгүй юү гэдэг асуудал огт байхгүй.
Анх 2010 онд хийсэн ТЭЗҮ-ийн дагуу гүний уурхайгаас 2016 онд бүтээгдэхүүнээ гаргаж нийлүүлэх учиртай. Гэхдээ сүүлийн хэдэн саруудын явцад төслийн санхүүжилттэй холбоотой асуудлын улмаас цөөн сар, магадгүй хагас жил саатахыг үгүйсгэхгүй” гэдгийг онцлон тэмдэглэж, эргэлзээг тайлсан юм. Дашрамд дурдахад, хувь нийлүүлэгчдийн хооронд шийдэх ёстой 33 асуудал байсан ч одоогоор ердөө хоёр асуудал үлдсэн. Харилцан ойлголцол бүрдүүлж чадвал өнөөдөр ч гэсэн санхүүжилтийг шийдэхэд бэлэн байгааг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нэмж хэллээ.
Зөв цагт, зөв цагт
Даниел Алтмэн гэх залуу хөгжлийн эдийн засгийн тухай судалгаагаараа дэлхийд нэлээд нэрд гарч буй. Харвардын их сургууль дүүргэж, нэгэн үе Их Британийн Засгийн газрын зөвлөхөөр ажиллаж байсан тэрбээр энэ онд “Where to invest” буюу дэлхийн хөрөнгө оруулалтын халуун цэгүүдийн тухай судалгаа хийж, тайлан гаргажээ. Өөр өөр хэлбэл, суурь ашгийн хамгийн өндөр индекстэй, үлэмж ашиг халаасалж болох улс орнуудыг эрэмбэлж. Үүнд Ботсван, Хонконг, Тайвань, Катар, Сингапур, Энэтхэг, Руанда, Гана, Камбожтой мөр зэрэгцэн манай улс топ аравт багтсан таатай мэдээ байна.
Монголд хөрөнгө оруулахыг уриалсан, ятгалгын шинж чанартай арга хэмжээ эл уулзалтын үеэр үргэлжилсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Та бүхэн зөв газраа, зөв цагт ирлээ” хэмээн хөрөнгө оруулагчдад хандаад “Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэх үүн сүүлийн 20-иод жилд 10 дахин өссөн. Нэг тэрбум ам.доллараас 10 тэрбум ам.долларт хүртэл үсрэнгүй хөгжсөн. Ийм хурдан өссөн улс дэлхийд байхгүй.
Хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх өсөлтөө хэрвээ ирэх 20 жилд хадгалвал манай эдийн засгийн хэмжээ 100 тэрбум ам.долларт хүрэх боломж бий. Хөгжлийн гайхамшгийг ойрын 10 жилд харуулж чадна. Маш эрчимтэй өсөж байгаа эдийн засагт хөрөнгө мөнгөө өсгөх боломжтой шүү” гэж уриаллаа.
Хөрөнгөө өсгөх боломжууд
“Монголын бизнесмэнүүд өөрт байгаа боломжуудаа, санхүүжүүлэх боломжтой төсл үүдээ гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулаад, яриа хэлцлээ эхлүүлэх нь хамгийн чухал” хэмээн эл уулзалтын зорилгыг Б.Бямбасайхан дарга томъ ёолсон. Энэ ч утгаараа салбар хуралдаануудын үеэр Монголын төрийн болон хувийн хэвшлийн компаниуд хөрөнгө оруулалт татах хүсэлтэй мега төслүүдээ дэлгэн танилцуулсан юм.
Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Нүүрс шингэрүүлэх хийн төсөл, Шинэ төм өр зам, хурдны замын төсөл, Олон улсын нисэх онгоцны шинэ буудал зэрэг дэд бүтцийн төслөөс гадна “Бэрэн” групп гангийн үйлдвэр, ҮХААЯ ноолуурын “Монголын тансаг ширхэгт” төсөл гээд хөгжлийн хөр өнгө оруулалтыг олон улсын зах зээлээс “шүүрдэх” шаардлагатай төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцууллаа.
Боловсруулах аж үйлдвэрлэлийн асуудлаарх салбар хуралдааныг даргалсан “Orica” компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат “Монгол Улсын боловсруулах аж үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулах асар их боломж байна. Байгалийн нөөцөө боловсруулж, нэмүү өртөг шингээснээр эдийн засгийн үлэмж ач холбогдолтой. Гэвч гадаад орчны таагүй байдлаас гадна зарим улстөрчийн улсаа бодоогүй үйлдэл, алхмуудаас болоод хүмүүс хөрөнгө оруулахдаа их болгоомжилсон байдалтай байгаа. Бизнесийн чуулганы үеэр үүнийг зөөлрүүлэх алхмууд хийж буй нь олзуурхууштай” гэлээ.
“Дулааны V цахилгаан станц” урагшилна
Хөрөнгө оруулагчид Монгол Улсаас дорвитой алхам үгүйлдэг. Хөрөнгө оруулалтыг дахин сэргээхийн тулд шинэ төсөл гэрээлж, шийдвэртэй алхам хийхийг эдийн засагчид Засгийн газарт сануулдаг. Тухайлбал, MCS группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал “Томоохон хэмжээний төслүүдийг яаралтай шийдэх хэрэгтэй. Ингэж байж хямралаас гарахад маш том түлхэц болно” гэж байр сууриа сэтгүүлчидтэй хуваалцсан бол Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар “Том төслүүд урагшилж байж, түүнийг дагаад салбарласан бизнесийн жижиг, дунд хэмжээний хөрөнгө оруулалт орж ирдэг” гэдгийг онцолсон.
Харин “Peabody Energy” компанийн Монгол, Энэтхэгийг хариуцсан дэд ерөнхийл өгч Аршад Сайед “Оюутолгой маш ач холбогдолтой ч, ихэнх хөрөнгө оруулалт нь нэгэнт хийгдчихсэн. Одоо Монгол шинэ, томоохон төслүүдээ хэрэгжүүлэх шаардлагатай. Гол нь дорвитой хөдлөх хэрэгтэй байна. Тэгж байж хойноосоо хөрөнгө оруулалтыг татна” гэлээ.
Гадаадын хөрөнгө оруулалтын салбарт “амьсгаа” өгч мэдэх, ийм мега гэрээг энэ өдөр Төрийн ордонд үзэглэсэн. Олон жил дуншиж, тоглоомын дүрмээ олонтаа өөрчилсөн “Дулааны тавдугаар цахилгаан станц” байгуулах концессын гэрээг олон улсын “International Power Plc, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийн байгуулсан Монгол Улсад бүртгэлтэй “Fifth Combined Heat and Power Plant” компанитай байгуулсан. Танд эргэн сануулахад, 2011 оны намар олон улсад нээлттэй зарласан концесс олгох уралдаант шалгаруулалтад олон улсад нэр хүнд бүхий 11 консорциум оролцох саналаа ирүүлсэн байдаг.
Улмаар гурван шатны шалгаруулалт явуулсны дүнд “International Power Plc, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийг хамгийн сайн нөхцөл санал болгосон хэмэн шалгаруулсан билээ. 450 мВт эрчим хүч үйлдвэрлэх чадал бүхий станцыг Монгол, Япон, Франц, БНСУ-ын хамтарсан дээрх компани өөрийн хөрөнгөөр ойрын дөрвөн жилийн хугацаанд байгуулж, улмаар 25 жил ашиглан, дараа нь Монголд үнэ төлбөргүй хүлээлгэн өгөх үүргийг эл гэрээгээр хүлээж буй. Эдийн засгийн өсөлтийг гүйцэлгүй сөхөрч буй эрчим хүчний салбарт энэ төсөл онцгой ач холбогдолтой билээ.
Монгол Улсад ойрын 15 жилийн хугацааны бүтээн байгуулалтад 65 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэх тойм тооцоо бий. Дотоодын нийт бүтээгдэхүүнээс үлэмж давсан ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг төсвөөс чимх чимхээр санхүүжүүлнэ гэвэл эдийн засгийн хоёр оронтой өсөлтийг мартах хэрэгтэй болно. Харин урьдын алдаагаа давтахг үй, ухвар мөчид шийдвэр гаргахг үй, харилцан ашигтай хамтарвал Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдын давалгаа бий гэдгийг энэ удаагийн чуулган нотоллоо.