УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг заналхийлсэн этгээдийг тогтоожээ
Газрын тухай хуультай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын гар утсанд" ална, амь насыг хөнөөнө" гэх мэтээр заналхийлсэн дарамт шахалт энэ сарын эхээр ирсэн юм.
Тухайн үед тэрбээр газрын тухай хууль яригдаж эхэлснээс хойш миний гар утас руу "96611447 гэсэн дугаараас буудна шүү, 2008 оны долдугаар сарын 1-нд болсон шиг үйл явдлыг зохион байгуулна" гэсэн мессиж удаа дараа ирж байна.
Доромжидсон, гүтгэсэн, нэр хүнд амь насанд нь халдсан мессиж маш их ирж байгаа тул энэ хүмүүст хуулийн байгууллага нь хариуцлага хүлээлгэнэ гэдэгт итгэж байна" гэсэн юм. Энэ тухай өнөөдөр Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийв.
Тус газрын Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Буяндалай "Уг хэргийг Цагдаагийн ерөнхий газраас манай Мөрдөн байцаах хэлтэст шилжүүлсэн байгаа. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа ямар нэгэн хүнийг саатуулсан тохиолдол байхгүй" гэлээ.