Хүүхдийн төлөө үндэсний газраас зохион байгуулах үйл ажиллагаа
Хүүхдийн Төлөө Үндэсний төв
2014.07.09

Хүүхдийн төлөө үндэсний газраас зохион байгуулах үйл ажиллагаа

  • Хурдан морины уралдаанч  хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх, аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар Санхүүгийн Зохицуулах хороо, Морин спорт Уяачдын холбоо, Монголын Даатгагчдын холбоотой хийх уулзалт, хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах  
  • Хугацаа:VII/07    14:00, 16:00 цагт
  • Хаана:Төрийн өмчийн 11-р байр, Хүүхдийн төлөө үндэсний газар Зохион байгуулагч:Хүүхдийн төлөө үндэсний газар
  • Хамтрагч:Санхүүгийн Зохицуулах хороо,  Монголын даатгагчдын холбоо, Монголын Морин спорт уяачдын холбоо
  • Үндэсний болон орон нутгийн Баяр наадмын салбар комиссуудтай хамтран ажиллах
  • Хугацаа:VI/25-VIII/01
  • Зохион байгуулагч:Хүүхдийн төлөө үндэсний газар     
  • Хамтрагч: Орон нутгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүд
  • Цахим хурал хийх
  • Хугацаа: VII/03 10.00 цагт
  • Хаана: Төрийн ордон, Нутгийн удирдлагын танхим
  • Зохион байгуулагч:Хүүхдийн төлөө үндэсний газар
  • Оролцогч: Орон нутгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүд,
  • Санхүүгийн Зохицуулах хорооны орон нутгийн төлөөлөл
  • Хурдан морины унаач хүүхдийн бүртгэл хийх, уралдаанд хяналт тавьж ажиллах
  • Хугацаа:VII/09-13
  • Хаана: Хүй долоон худаг
  • Зохион байгуулагч:Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн
  • Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар
  • Хамтрагч:Хурдан морины салбар комисс, Даатгалын компаниуд
  • Өсвөрийн бөхийн барилдаанд оролцох хүүхдийн бүртгэл хийх, хяналт тавьж ажиллах
  • Хугацаа:VII/08-12
  • Хаана: Монголын Хүүхдийн ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн
  • Зохион байгуулагч: Бөхийн салбар комисс         
  • Хамтрагч: Хүүхдийн төлөө үндэсний газар
  • Хүүхдийн сурын харваанд оролцох хүүхдийн бүртгэл хийх, хяналт тавьж ажиллах
  • Хугацаа:VII/07-12
  • Хаана: Сурын талбай
  • Зохион байгуулагч: Сурын салбар комисс
  • Хамтрагч: Хүүхдийн төлөө үндэсний газар
  • Соёлын наадмын үйл ажиллагаа /хурдан морины уралдаанч хүүхдүүдэд урлагийн үйлчилгээ үзүүлэх/
  • Хугацаа:VII/11-12
  • Хаана: Хүй долоон худаг
  • Зохион байгуулагч:Хүүхдийн төлөө үндэсний газар
  • Хамтрагч:Соёл урлагийн их сургууль
  • Олон нийтэд чиглэсэн нөлөөлөл, сурталчилгааны үйл ажиллагаа зохион байгуулах
  • Хугацаа:VII/08-VII/30
  • Хэлбэр:ТВ, радио, сонин, LEDТВ, масс мессэж сурталчилгаа
  • Хамтрагч:НҮБ-ын Хүүхдийн сан
  • Эрийн гурван наадамд түрүүлсэн, айрагдсан хүүхдүүдэд шагнал гардуулах
  • Хугацаа:VII/10-13
  • Хаана: Хүй долоон худаг
  • Зохион байгуулагч:Хүүхдийн төлөө үндэсний газар
  • Хамтрагч:Баяр наадмын салбар комиссууд
  • Бүсийн баяр наадмын хурдан морины уралдаанд хяналт тавьж ажиллах
  • Хугацаа:VII/26-28
  • Хаана:Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл, Дундговь, Дорнод, Баянхонгор аймаг
  • Зохион байгуулагч: Орон нутгийн баяр наадмын салбар комиссууд
  • Хамтрагч: Хүүхдийн төлөө үндэсний газар, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс

Хүүхдийн төлөө үндэсний Газар