Бөх барилдах сур, шагай  харвах шинэ цэнгэлдэхтэй болно
Бөх барилдах сур, шагай харвах шинэ цэнгэлдэхтэй болно.
2014.07.09

Бөх барилдах сур, шагай харвах шинэ цэнгэлдэхтэй болно

Бөх барилдах сур, шагай  харвах шинэ цэнгэлдэхтэй болно.

Ая тухтай, эрүүл, цэвэр орчинд наадамлах нөхцөл бүрдүүлэхээр багагүй хөрөнгө гарган, өнгөрсөн жилээс Хүй долоон худагт “Монгол наадам” цогцолборын ажлыг эхлүүлсэн. Эхний ээлжинд 361-ийн гарамнаас Хүй долоон худаг хүртэл 8.5 км хатуу хучилттай авто зам тавьж, 5300 автомашины зогсоол барьсан.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудлыг 55 жилийн дараа шинэчилсэн нь энэ жилийн наадмын гол онндог гэж хэлж болно.

Үүнээс гадна 12.5 га газарт худалдаа, үйлчилгээ, урлагийн тоглолт хийх тойрог хэлбэртэй талбай барьж, морь барьдаг зурваст үзэгчдэд зориулан 3000 суудал байрлуулсан зэрэг нь өнгөрсөн жилийн наадмын онцлог байсан юм.

Тэгвэл энэ жил ямар ажил амжуулж, юу бүтээснээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооныхон Ерөнхий сайд Н.Алтанхуягт танилцууллаа.

Наадмын бэлтгэл ажилтай зэрэгцэн, тасалбар авах гэсэн иргэд хонон өнжин хүлээн, дугаарлаж буй. Мөн манай иргэдээс гадна жуулчид ч дараалал үүсгээд байгаа бололтой. Энэ талаар хотын дарга Э.Бат-Үүл “Энэ жил наадмаар ирэх жуулчид нэмэгдэж, Монгол руу ирэх онгоцны тасалбар олдохоо больсон” гэсэн юм.

Монгол наадмын “эрэлт” ингэж ихсэж байхад манайхан бэлтгэлээ хэрхэн базааж вэ.Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудлыг 55 жилийн дараа шинэчилсэн нь энэ жилийн наадмын гол онндог гэж хэлж болно.

Өдгөө шинэ 12.300 суудал байрлуулаад байгаа аж.

Өдгөө шинэ 12.300 суудал байрлуулаад байгаа аж. Суудлуудыг сольж, дуусгаснаас эхлээд Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотнох засал, чимэглэл дуусаж, нээлтэд оролцох уран бүтээлчид бэлтгэлээ хангаж байна.

Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд 600, Хүй долоон худагт 300 орчим иргэн, аж ахуйн нэгжид худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрөл өгчээ. Худалдаа, үйлчилгээ эрхлэхээр 1000 гаруй хүн хүсэлтээ гаргасан аж. Тэднээс 900-г нь шалгаруулсан. Өнөөдрөөс газрыг нь хуваарилах гэнэ.

“Монгол наадам” цогцолбор барихтай холбоотойгоор бүтээн байгуулалт ид өрнүүлж, багагүй ажил хийж буй Хүй долоон худаг дахь наадмын бэлтгэл ч жигдэрчээ. Эндэх бүтээн байгуулалтын хамгийн том нь өнгөрсөн жил барьсан “Ү”, “Г’ зогсоолоос “А”, “Б” зогсоолыг холбосон 2.5 км хатуу хучилттай зам тавьсан нь.

Мөн үйлчилгээний талбайг урлагийн тоглолтын талбайтай холбосон явган хүний гурван метр өргөн, 800 метр урт зам, Давааны зөрлөгөөс наадмын талбай хүртэл 1.5 км хайрган зам тавьж, 500 автомашины зогсоол нэмжээ.

Хүй долоон худаг руу төмөр замын автобус (рэйлбус) явуулж буй нь бас л “том” ажил.

Уг ажлыг нийслэлийн төсвөөс гаргасан 2.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Хүй долоон худаг дахь эдгээр ажлыг 21 хоногт амжуулжээ. Үүнээс гадна үзэгчийн 300 сандал нэмсэн аж. Бие засах газрыг 10-аар, бохир зөөх машинаа долоогоор нэмсэн байна.

Хүй долоон худаг руу төмөр замын автобус (рэйлбус) явуулж буй нь бас л “том” ажил. Зайлшгүй машинаар ирэх шаарддагатай байсан энэ газар луу төмөр замын автобусаар очиж болох аж.

Ерөнхий сайд “Худалдаа, үйлчилгээ болон соёл урлагийн тоглолтын талбайг холбож явган хүний зам тавьсан тул шороо, тоос босохгүй. Тиймээс дээр дурдсанаас бусад хүмүүс алхаад очиход асуудалгүй” гэсэн юм.

Засгийн газрын тэргүүн “Энэ жилийн наадмын бэлтгэлийг нэлээд сайн базаажээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 1959 оноос хойш солиогүй модон ногоон сандлыг сольж, хүн бүр нэг сандал дээр суудаг болсон байна. Монгол наадам болох цогцолбороо жилээс жилд бага багаар тордон, сайжруулж байна.

Зам тавьсан, зогсоол нэмснээс эхлээд Хүй, долоон худагт нэлээд олон шинэчлэл хийсэн байна.

Зам тавьсан, зогсоол нэмснээс эхлээд Хүй, долоон худагт нэлээд олон шинэчлэл хийсэн байна. Гол асуудал болдог бие засах газрын тоог арваар нэмжээ. Хүй долоон худагт наадмын үеэр л үйл ажиллагаа явуулдаг гэж шүүмжилдгийг болиулахаар өвөл, зун ашиглах бие засах газартай болгосон байна.

Цаашид зөвхөн наадмаар ашигладаг гэж шүүмжлэлгүй, жилийн дөрвөн улирлын аль ч цагт ирж болох нь. Засгийн газар энэ жил наадмыг тав хоног тэмдэглэх шийдвэр гаргалаа. Энэ нь Монгол наадмыг дэлхийн брэнд болгох, бусад улсын хүмүүс “Монголд ийм сайхан наадам болдог юм байна. Үүнийг үзье” гэж хэлтэл нь өргөн дэлгэр, зохион байгуулалт сайтай тэмдэглэдэг болох юм” гэлээ. Жилээс жилд бүтээн байгуулалт хийн, өргөжүүлсээр 2016 он гэхэд “Монгол наадам” цогцолборыг бүрэн ашиглалтад оруулна.

Ирэх жил наадмын бүтээн байгуулалтын хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөсөн талаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Энэ жил хийх ёстой ажпаа бүрэн дуусгалаа. Ирэх жил бөх барилдах, сур, шагай харвах цэнгэлдэх барина. Сур, шагайн холбооныхонд “Цэнгэлдэхийнхээ зураг төслөө гаргачихвал, газрыг нь олгоё” гэсэн. Бөх барилдах шинэ асрын зураг төслийг гаргасан, 15-20 мянган хүний багтаамжтай байхаар төлөвлөж буй” гэв.