БНХАУ-ын Ляонин мужаас 100 хүүхдийг хүлээн авлаа
Хүүхдүүдийн урлагийн тоглолтыг үзэж сонирхолоо.
2014.08.06

БНХАУ-ын Ляонин мужаас 100 хүүхдийг хүлээн авлаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, “Монгол-Хятадын соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны жил”-ийн хүрээнд МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар БНХАУ-ын Ляонин мужаас 100 хүүхдийг Монгол улсад хүлээн авах ажлыг Хүүхдийн төлөө Үндэсний газар зохион байгуулж байна.

БНХАУ-ын Зүүн хойд хэсэгт орших Ляонин мужид 2013 оны 8 сард Утор хар салхины гамшгаар үерт 54 хүн нас барж, 97 хүн ор сураггүй алга болсон байна. 162,000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 1,8 сая хүн үерийн улмаас хохирол амссан. Олон арван барилга, орон сууц, зам эвдрэн нурж, хаагдаж, энэхүү гамшгийн улмаас тус мужид  8.5 тэрбум юаны эдийн засгийн хохирол учирсан юм

Хоёр орны Засгийн газрын хэлцэл, хамтын ажиллагааны хүрээнд 2009 оноос эхлэн 3 дах жилдээ тус хүмүүнлэгийн солцилцооны арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Өмнөх жилүүдэд мөн байгалийн гамшигт өртсөн БНХАУ-ын Сичуан муж, Өвөр Монгол аймгийн Хөлөнбуйр мужаас хүүхдүүд зочлон ирж амарч байсныг хэлэхэд таатай байна. Энэ удаад Ляонин мужаас 100 төлөөлөгчдийг хүлээн авч байгаа нь өмнөх жилүүдээс хамгийн олон зочин уригдан ирсэн нь хамтын ажиллагааг илэрхийлж байна.

Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амарч байгаа БНХАУ-ын Ляонин мужаас ирсэн 100 хүүхдийн төлөөллийг Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Хүүхдийн Төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзан гарын бэлэг гардуулж хүүхдүүдийн урлагийн тоглолтыг үзэж сонирхолоо.