"Дэлхийн Монгол ногоон нэгдэл”, “Босоо хөх Монгол” ТББ-ын төлөөлөл
2014.08.08

“Цэрэнбадам” компанийг шүүхэд өгчээ

"Дэлхийн Монгол ногоон нэгдэл”, “Босоо хөх Монгол” ТББ-ууд өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Увс аймгийн Хяргас сумын нутагт орших Марцын голын голтриг дээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Цэрэнбадам” гэх компани жилийн өмнөөс хайгуул хийж эхэлсэн төдийгүй 30 жилийн хугацаатай ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байгаа аж.

Тус компанийг хайгуул хийх болсноос хойш мал шалтгаангүйгээр хорогдох болсон тул малчид химийн хортой бодис хэрэглэсэн байж болзошгүй хэмээн үзэж, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан ч тус болоогүй тул сумын Засаг даргадаа хандсан байна. Улмаар сумын Засаг дарга аймгийн Засаг даргадаа хандаж үйл ажиллагааг нь зогсоох хүсэлтийг илгээсэн ч амжил олоогүй гэнэ. Тиймээс нутгийн иргэд, малчид дээрх төрийн бус байгууллагад хандсанаар “Цэрэнбадам” компанийн үйл ажиллагааг зогсоож чаджээ.

Тус компани нь орон нутгаас зөвшөөрөл аваагүй хэрнээ үйл ажиллагаа явуулж байсан аж. Тиймээс хууль зөрчсөн гэх үндэслэлээр “Цэрэнбадам” компанийг шалгуулахаар шүүхэд ханджээ.