“Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
"Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөр
2014.09.12

“Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Хүүхдийн төлөө үндэсний газраас санаачлан “Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

2014-2016 онд хэрэгжих энэхүү хөтөлбөр нь гэр бүлийн бат бэх элгэмсэг харилцааг бэхжүүлэх, гэр бүлийг аюулгүй, хүчирхийлэлгүй орчин болгох, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, хүүхэд бүрт оролцох, хөгжих боломж олгох зорилготой юм.      

Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн ХГБХХ-ээс энэ сарын 08-нд Өмнөговь аймаг дахь нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэ  хүрээнд Даланзадгад сумын ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн 10-14 насны 50 хүүхдийг гэр бүлийн гишүүдийн хамт хөтөлбөрт хамруулахаар болсон байна.

Хөтөлбөрт оролцогчид хөтөлбөрийн гарын авлага болон хүүхдийн өөрийн үнэлгээний дэвтэр ашиглан 35 хоногийн хугацаанд таван чиглэлийн 31 даалгавраас 25–ыг сонгож хамтран гүйцэтгэх юм байна. Тухайлбал,  

  1. Миний гэр бүлийн эдийн засаг

  2. Миний гэр бүлийн орчин

  3. Миний гэр бүлийн бүтээл туурвил

  4. Миний гэр бүлийн эрүүл мэнд

  5. Миний гэр бүлийн түүх бахархал зэрэг 5 чиглэл үүнд багтжээ.

    Сургуулийн нийгмийн ажилтнууд энэхүү хөтөлбөрийн хөтлөгчөөр ажиллаж, оролцогчдын даалгаврын гүйцэтгэлийн үр дүнг 14 хоног тутам ХГБХХ-д тайлагнах юм.