2014.09.09

Засгийн газрын зургаан агентлаг "Нээлттэй хаалга"-ны өдөр зохион байгууллаа

Шадар сайдын асуудал эрхлэх зургаан агентлаг үйл ажиллагаагаа танилцуулж иргэдэд зөвлөгөө мэдээллийг өглөө.

Энэхүү өдөрлөгт Мэргэжлийн хяналтын газар, Онгой байдлыг газар, Худалдан авах ажиллагааны газар, Стандарт хэмжил зүйн газар, Оюуны өмчийн газар, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрууд оролцсон юм.

Тухайлбал Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон  Дүүргийн худалдан авах ажиллагааны албад хамтран засгийн газрын худалдан авах ажиллагааг ил тод сурталчлан таниулж байсан юм.

Энэ үеэр тендерт оролцсон аж ахуй нэгжэд Засгийн газрын худалдан авах үйл ажиллагааны  талаар үнэ төлбөргүй хоёр өдрийн сургалтанд бүртгэж байлаа. Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн МУ-ын шадар сайд Д.Тэрбишдагва болон зургаан агентлагийн дарга, ажилтангууд оролцлоо. 

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү