УИХ-ын гишүүн Д.Ганбат, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар
2014.10.07
ХЗБХ-ны дарга Хууль зүйн яаманд ажиллалаа
ХЗБХ-ны дарга Д.Ганбат өчигдөр байнгын хорооны албан хаагчдынхаа хамтаар Хууль зүйн яаманд ажилласан юм.
Эрх зүйн шинэчлэлийн явцын талаар Хууль зүйн сайд танилцуулга мэдээлэл хийлээ. Шинэчлэлийн хүрээнд нийт 41 хуулийг шинээр боловсруулан өргөн мэдүүлж батуулах зорилт тавьснаас 8 хуулийг УИХ-аар батлуулсан,11 хуулийг өргөн мэдүүлсэн нь хэлэлцүүлгийн шатанд байна.
Засгийн газарт 4 хуулийн төсөл хүргүүлсэн бол 14 хуулийн төслийг одоо Эрхзүйн шинэчлэлийн бодлогын газарт боловсруулж,10 хуулийн төслийн судалгааны ажлыг хийж байна.