МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.10.10

Х.Амгаланбаатар: Хяналт шалгалтын хуулийг боловсронгуй болгох ёстой

Барилга уул уурхай эрчим хүчний салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөж ажиллагаагүйн улмаас хүний амь, нас эрсдэж эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Тухайлбал 9 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд үйлдвэрлэлийн 205 осол гарч үүнд 222 хүн ортөж 26 хүн амиа алдаж, 16 хүн тахир дутуу болж 186 иргэн хөдөлмөрийн чадвараа алджээ.

Хөдөлмөрчдийн аюулгүй байдлын дүрмийг мөрдөх түүнд хяналт тавих системийг өөрчлөх ёстой гэж үзэж байна.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Урьдчилсан байдлаар ажил үйлчилгээ явуулж байгаа ажил олгогчид мэдээллээ явуулдаг. Ийм арга барилыг 2008 оноос хойш хэт шүтлээ. Хэт шүтсэн учраас хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаатай холбоотой олон зөрчлүүдийг нуун дарагдуулах боломжийг өгчихөж байна.

Тэгээд очоод үзэхэд зөрчил байдаггүй, явсных нь дараа үйлдвэрлэлийн осол гарчихдаг, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой зөрчлүүд гардаг. Тиймээс МҮЭХ-ноос хяналт шалгалтын хуулийг боловсронгуй болгох ёстой гэж үзэж байна" гэлээ. 

               Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү