Нинжа нар Ж.Энхбаяр гишүүнд найдаж байна
Өнгөрөгч зун Говь-Алтай аймгийн Бигэр суманд алтны томоохон орд илэрч газар газрын нинжа нарыг хуйлруулж чадсан. Гэвч аймгийн удирдлагууд хувийн компанид хайгуулын лиценз олгосноор нинжа нарын “эзлэн түрэмгийлэлд” цэг тавигдсан байна. Гэсэн хэдий ч гар аргаар алт олборлогч хүмүүс бууж өгсөнгүй аймгийн удирдлагуудад хандан хууль бусаар олгосон лицензээ цуцлахыг шаардах болжээ. Саяхан УИХ-ын гишүүн Ж. Энхбаярыг тойрогтоо ажиллах үед нь өнөөх нинжа нар ээлжит шаардлагаа тавьж сонгосон гишүүндээ алтан хошуу өргөж амжсан гэнэ.
Ж.Энхбаяр гишүүн уг орд газрыг орон нутгийн иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө аймгийн хэрэгцээний тусгай хамгаалалтад авч, зохион байгуулалттайгаар иргэддээ ашиглуулах асуудлыг аймгийн ИТХ хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.