2010.02.01

С.Эрдэнэ гишүүн гадаадаас мөнгө босгож чадсан уул уурхайн компаниудыг сайшаав

Шинээр томилогдсон Ерөнхий сайд С.Батболд монголчуудыг тархи толгойгоо ажиллуулж өөрс­дөө хөрөнгө босгож Монголын эрдэс баялгийг эдийн засгийн эргэлтэд хурдтай оруулахыг уриал­сан. Энэ нь Монгол Улс дангаараа хөрөнгө мөнгө их хэмжээгээр шаар­дагддаг уул уурхайн салбарт хүч хаях боломжоор хомс төдийгүй тус салбарыг хэрхэн босч өндий­хийг нь зааж хэлсэн нэг ёсны ца­гаан толгой болж байна.

Мэдээллүүдээс үзэхэд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 20 орчим уул уурхайн компани нийт 15 тэрбум долларыг уул уурхайн дэлхийн хөрөнгийн биржүүд дээ­рээс босгож чаджээ. Тэдгээрийн дотор "Айвенхоу Майнз Монгол" ХХК-иас гадна У.Барсболдын гэх Хөшөөтийн нүүрсний уурхай, Дор­нын говь компанийн Дэлгэр­сай­ханы гэх Сэлэнгэ дэх, Базарын гэх Говь-Алтай аймгийн Цээл суман дахь төмрийн уурхайнууд "толгой цохиж" байна. Уул уурхайн сал­ба­рын асуудлаар болсон УИХ-ын өнгөрөгч баасан гаригийн хурал­дааны үеэр С.Эрдэнэ нарын шу­дарга голчтой гишүүд "Мо Эн Ко" компанийг  хөрөнгө босгож хурдтай сайн ажиллаж байна гэж сайшаав. Энэ бүхнээс үзэхэд "Монголын баялаг харийнхны гарт орлоо", "Эх орноо худалдлаа" гэх хийрхэл, хоосон хардлагын цаана эдийн засгийн өсөлт, ард түмний амьд­ралыг дээшлүүлэх бодит боломж нөхцөл бүрэлдэж байгааг үгүйсгэж болохгүй юм.

 

 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.