Ж.Энхбаяр: Гудамжны улс төрд салбараа алдсан байна
2010.03.30

Ж.Энхбаяр: Гудамжны улс төрд салбараа алдсан байна

УИХ-ын 2009 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батласан зарим хуулиуд хэрэгжих боломжгүй байгаа талаар мэргэжи лтнүүд шүүмжилж, хууль хэрэгжих ёстой гэсэн байр суурь дээрээ гишүүд хатуу зогссон өнөөдрийн мэтгэлцээн уул уурхайн салбарынхныг өөрсдийн үйл ажиллагаандаа  дүгнэлт хийхэд хүргэлээ.


Монголын уул уурхайн салбарынхан нэгдсэн уулзалт хийж, Төрийн ордны их танхимд хуралдав. Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Бадамсүрэн, С.Оюун, Ж.Энхбаяр нар оролцсон бол уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг нар үг хэлэв.

Энэхүү уулзалтыг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Уул уурхайн үндэсний ассоциацаас зохион байгуулсан бөгөөд төрийн 18, төрийн бус  11,  эрдэм шинжилгээний 5 байгууллага, 216 ААН-ийн төлөөлөгчид оролцсон бөгөөд уг арга хэмжээг Төрийн ордонд ажилладаг парламентын сэтгүүлчдээс голлон бүрдсэн хэвлэл мэдээллийнхэн сурвалжилсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Гудамжны улс төрд салбараа алдсан байна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр уул уурхайн салбарынхныг ийнхүү шүүмжлэв. Тэрбээр тус салбарт олон жилийн туршид хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байснаа яриад, уул уурхайнхны өөрсдийнх нь хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нийгмийн сэтгэл зүй буруу бүрдэж байгааг онцлон дурдлаа. Эрхэм гишүүн “Нийгмийн сэтгэл зүйг эмчлэх, бодлогыг эмчлэх хэрэгтэй байна. Салбарынхан зохион байгуулалтад орж залуу сайдаа дэмжээч ээ. Салбарыг ойлгуулах сурталчилгаа дутмаг байна. Сүүлийн хоёр жилд газар тариалангийн салбарт, Атрын аянд 300 тэрбумыг зарцууллаа шүү дээ. Хууль батлан гаргах үйл явцад мэргэжлийн холбоод, байгууллага, аж ахуйн нэгжүүд хүчээ зузаатгаж хамтран ажиллах хэрэгтэй байна. Дан ганц яаманд найдаж болохгүй.  Өөрсдөө оролцож байж л амьдралд нийцсэн хууль гаргана шүү дээ” хэмээн анхааруулан хэлэв. 

УИХ-ын 2009 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батласан зарим хуулиуд хэрэгжих боломжгүй байгаа талаар мэргэжилтнүүд шүүмжилж, хууль хэрэгжих ёстой гэсэн байр суурь дээрээ гишүүд хатуу зогссон өнөөдрийн мэтгэлцээн уул уурхайн салбарынхныг өөрсдийн үйл ажиллагаандаа  дүгнэлт хийхэд хүргэлээ.
Монголын уул уурхайн салбарынхан нэгдсэн уулзалт хийж, Төрийн ордны их танхимд хуралдав. Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Бадамсүрэн, С.Оюун, Ж.Энхбаяр нар оролцсон бол уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг нар үг хэлэв.
Энэхүү уулзалтыг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Уул уурхайн үндэсний ассоциацаас зохион байгуулсан бөгөөд төрийн 18, төрийн бус  11,  эрдэм шинжилгээний 5 байгууллага, 216 ААН-ийн төлөөлөгчид оролцсон бөгөөд уг арга хэмжээг Төрийн ордонд ажилладаг парламентын сэтгүүлчдээс голлон бүрдсэн хэвлэл мэдээллийнхэн сурвалжилсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Гудамжны улс төрд салбараа алдсан байна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр уул уурхайн салбарынхныг ийнхүү шүүмжлэв. Тэрбээр тус салбарт олон жилийн туршид хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байснаа яриад, уул уурхайнхны өөрсдийнх нь хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нийгмийн сэтгэл зүй буруу бүрдэж байгааг онцлон дурдлаа. Эрхэм гишүүн “Нийгмийн сэтгэл зүйг эмчлэх, бодлогыг эмчлэх хэрэгтэй байна. Салбарынхан зохион байгуулалтад орж залуу сайдаа дэмжээч ээ. Салбарыг ойлгуулах сурталчилгаа дутмаг байна. Сүүлийн хоёр жилд газар тариалангийн салбарт, Атрын аянд 300 тэрбумыг зарцууллаа шүү дээ. Хууль батлан гаргах үйл явцад мэргэжлийн холбоод, байгууллага, аж ахуйн нэгжүүд хүчээ зузаатгаж хамтран ажиллах хэрэгтэй байна. Дан ганц яаманд найдаж болохгүй.  Өөрсдөө оролцож байж л амьдралд нийцсэн хууль гаргана шүү дээ” хэмээн анхааруулан хэлэв.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.