Д.Ганбат Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцав
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа.
2014.10.16

Д.Ганбат Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцав

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өчигдөр /2014.10.15/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат дээрх асуудалд цаашид анхаарч, хамтран ажиллахаа илэрхийллээ

Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа, Тамгын газрын дарга Д.Баянбилэг нартай уулзаж эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлууд, тэр дундаа Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийн талаар санал солилцов.

Түүнчлэн, Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа тус байгууллагын өмнө тулгарч буй хүндрэл, бэрхшээл, санхүүгийн байдлын талаар танилцуулсан бөгөөд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат дээрх асуудалд цаашид анхаарч, хамтран ажиллахаа илэрхийллээ