Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан боллоо
Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа
2014.10.17

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан боллоо

Хуралдаанд 25 төлөөлөгч оролцох ёстойгоос Р.Жанарбек төлөөлөгч өвчтэй гэх шалтгаанаар ирээгүй, 24 төлөөлөгч оролцож 96 хувийн ирцтэй байлаа.

Хуралдаанаар 6 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч С.Нэргүйн санаачилсан “Тайж хайрхан” уулын энгэрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах газрын асуудлын тухай асуудлыг нягтлан судлах шаардлагатай гэх үндэслэлээр түтгэлзүүлсэн бол төлөөлөгч Ч.Одонхүү нарын Уурхайн эдэлбэр газарт нөхөрлөл байгуулах эрх олгох тухай санал олонхийн дэмжлэг авсанаар хэлэлцэх асуудал батлагдлаа.

Хуваарь ёсоор ээлжит хуралдааны эхэнд Дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар дүүргийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын хэрэгжилтийг эхний 8 сарын байдлаар танилцуулсан бөгөөд хэрэгжилт 68,7 % байна.

Танилцуулга мэдээллийн дараагаар дүүргийн 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, дүүргийн 2014 оны эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэлийн тухай, дүүргийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, 2014 оны дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтыг тодотгон балтах тухай, уурхайн эдэлбэр газарт нөхөрлөл байгуулах эрх олгох тухай асуудлуудыг хэлэлцэн холбогдох тогтоолуудыг баталлаа.