Хувийн хэвшлийнхэн өрөндөө, төрийнхөн алдагдалдаа түүртэж байна
Хувийн хэвшил
2014.11.10

Хувийн хэвшлийнхэн өрөндөө, төрийнхөн алдагдалдаа түүртэж байна

Манай улс 70 мянган аж ахуйн нэгжтэй хэмээн төр засаг, хувийн хэвшлийн төлөөллүүд ярьдаг. Гэтэл энэ оны эхний гуравдугаар улирлын байдлаар үйл ажиллагаа явуулсан гэж тайлагнасан 10838 аж ахуйн нэгж байгааг Үндэсний стастикийн хорооноос мэдээллээ.

Үүний 100 орчим нь төрийн өмчит болон төрийн оролцоотой, үлдсэн 100 мянга гаруй нь хувийн хэвшлийн компани байна. Энэ тоо цаашид ч цөөрөх хандлагатай байгаа аж. Учир нь, эдийн засаг хүндрэлтэй, төсвийн орлого бүрдэхгүй байгаагаас үүдэж хаалгаа барих аж ахуйн нэгжийн тоо улам өсөхөөр байгааг эдийн засагч, судлаачид хэлж байна. Тодруулбал, хувийн хэвшлийнхний хувьд хөрөнгийн дутагдалд орж, банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрээд байгаа ажээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Төр гэрээгээр гүйцэтгүүлсэн ажлынхаа санхүүжилтийг хийхгүй байгаагаас хувийн хэвшлийнхний банкнаас авсан зээл 100 гаруй тэрбум төгрөг болсон нь эргээд банкны салбараа татаж унагах эрсдэлийг бий болгож байна. Төр ингэж хувийн хэвшлээ татаж унагаж болохгүй” хэмээн онцолж хэлсэн.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн хувьд хэзээд л алдагдлаараа тэргүүлж ирсэн. Энэ оны III улирлын байдлаар төрийн харъяалалтай үйлдвэрийн газрын өрийн үлдэгдэл 1.5 их наяд төгрөг байгаа бол орон нутгийн төрийн өмчит, төрийн өмч давамгайлсан компаниудын өрийн үлдэгдэл 147.9 тэрбум төгрөгтэй гарчээ. Энэ тоо нь Засгийн газрын гаднаас авсан бондын хэмжээтэй дөхөж очихоор байгаа юм.

Төрийн өмчит болон төрийн оролцоотой компаниудын 34 нь алдагдалтай ажиллаж байгаа ажээ. Ингэхдээ, хамгийн багадаа 10 сая, ихдээ нэг тэрбум төгрөгөөс алдагдал нь давж байна. Эдгээр компанийн дийлэнх нь эрчим хүчний салбарын ДЦС-ууд, “Багануур”, "Шивээ-Овоо”, “Шарын гол” зэрэг компаниуд байна. Төрийн өмчит компаниудаас 32 аж ахуйн нэгжийг эхний ээлжинд хувьчлахаар Засгийн газрын тогтоол гарсан.

Гэтэл төр, засгийн бужигнаан, сандал суудлын асуудлаас үүдэж энэ ажил урагшгүй байна. Төрийн, хувийн хэвшлийн ч компаниудын байдал иймэрхүү байна.

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР ЭНЭ ЖИЛ ДАХИН ТАСРАХ НЬ

Манай улсын төсвийг орлогын татвар голлон бүрдүүлдэг билээ. Үүн дотроо аж ахуйн нэгжийн, хувь хүний орлогын, нэмэгдсэн өртгийн албан татварыг компаниудын орлого, ашигтай холбож авч үзэж болох юм. Манай улсын дээрх татварын орлого сүүлийн хоёр жилийн турш тасралтгүй бууралттай байгааг статистикийн мэдээнээс харж болно. Тодруулбал, өнгөрсөн жил аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 864 орчим тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолсон бол 200 тэрбум төгрөгөөр тасарч, 660 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Энэ жилийн хувьд 782 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн боловч эхний гурван улирлын байдлаар 464 тэрбум төгрөг татсан байна. Эндээс харахад он дуустал гүйцэтгэл биелэх найдвар бага байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд өнгөрсөн онд 1.9 их наяд төгрөг хуримтлуулахаар төсөвт тусгасан бол энэ тоо оны эцэст 1.4 их наяд төгрөг болж, 500 тэрбумаар тасарсан.

Энэ жилийн хувьд ч байдал адил байна. Учир нь, энэ жилийн төсөвт НӨАТ-аас 1.7 их наяд төгрөгийг татахаар төлөвлөсөн ч энэ тоондоо хүрэхгүй харин ч өнгөрсөн жилийнхээс доогуур үзүүлэлт гарахаар байгаа ажээ. Мөн хувь хүний орлогын албан татвараас 472 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэжч тооцсон ч эхний гурван улирлын байдлаар 100 тэрбум тасарч 375 тэрбум төгрөг цугларсан байгаа нь нааштай үзүүлэлт болж байна. 

ЭНЭ ОНД ЕРДӨӨ 10 МЯНГАН АЖ АХУЙН НЭГЖ Л АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан мэдээллээр манайд эн оны эхний гурван улирлын байдлаар 54 мянга 337 компак- 5.: - гарчээ. Гэхдээ тайлант хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн тайлангаа ердөө 10 мянга 838 аж ахуйн нэгж ирүүлжээ Өөрөөр хэлбэл, үлдсэн 40 мянга орчим компани үйл ажиллагаа явуула зогсоосон буюу татан буугдсан эсвэл “X" тайлан ирүүлж байгаа ажээ.

Манай улсад байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа огт явуулаагүй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага 5571 байдаг бол “X” тайлангаа явуулж байгаа аж ахуйн нэгж 19 мянга 400 байдаг гэвэл та итгэх үү Өөрөөр хэлбэл, хэдийгээр үйл ажиллагаа явуулж байгаа ч “X” тайлан гаргаж, татвараас “зугтагсад” үүний дотор цөөнгүй шургалсан байгаа гэсэн үг.

“X” тайлангаар өөрсдийгөө хаацайлж, нууцаар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж олон байгаагийн тод жишээг энэ тос батлаад харуулна. Өөр нэг сонирхолтой баримт бол, дээрх “X” тайлан “гаргагсад“-ын 10 мянга гаруй нь 2012 оноос өмнө байгуулсан, 2012, 2013 онд тус бүр 3500 орчмыг, энэ оны байдлаар 1800 орчим аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан ч үйл ажиллагаагаа огт явуулахгүй байгаа ажээ.

Түүнчлэн манайд 2012 оноос өмнө үйл ажиллагаа явуулж байгаад 9700 орчим аж ахуйн нэгж нэгэн зэрэг үүдээ барьж, “X” тайлангийн “горим“-д шилжиж байжээ. Энэ тоо, 2013,2014 онуудад ч байсаар байна. Тодруулбал, үйл ажиллагаа явуулж байгаад 2013 оноос 3200 аж ахуйн нэгж “X” тайлан өгч эхэлсэн бол өнгөрсөн онд үйл ажиллагаа явуулж байгаад энэ оноос 2007 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон байна.

Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жилд мянга, мянгаараа аж ахуйн нэгжүүд үүдээ барьж, “X” тайлан “өгөгсөд”-ийн эгнээнд шилжиж байна. Энэ нь дотоодын бизнес эрхпэгчид ажил орж ирэхгүй болохоор татвараа төлж чадахгүйд хүрч, аргаа барж хаалгаа барьж байгаа нэг хэсэг байхад гадаадын зарим томоохон компани төр засгийн тогтворгүй байдал, холбирч хөлбөрсөн бодлогоос болж үргэн явж байна.

Ийм үед эдийн засгийн хөгжил, бизнесийн тогтвортой орчны талаар мянга яриад яах билээ.