УИХ-ын гишүүн Д.Зоригт
2014.12.05

Д.Зоригт: Засгийн газрын бүтэц ямар байх нь Ерөнхий сайдын онцгой эрх

Засгийн бүтцийн 15 яам,  19 сайдын бүтэц хэлэлцэгдэх нь зүйтэй хэмээн дэмжигдлээ. Яамгүй агентлаггүй сайдын алба орж ирснийг зарим  гишүүд шүүмжилж байгаа аж.

УИХ-ын гишүүн Д.Зоригт “Засгийн газрын бүтэц ямар байх нь ерөнхий сайдын онцгой эрх. Ерөнхий сайд Засгийн газрын ажлаа хэрхэн үр дүнтэй явуулах вэ гэдэгтэйгээ тааруулан бүтцийг бодож УИХ-д санал болгож байгаа. Монгол улсын сайд гэдэг нь хөгжлийн бүтээн байгуулалтын томоохон мега төслүүдийг хариуцна. Доороо ажлын албатай яамгүй байна” гэлээ.

Харин Ерөнхий сайдын тайлбараар Монгол улсын сайд нь улсын хөгжилд чухал ач холбогдолтой үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын тодорхой цөөн тооны томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх асуудлуудыг эрхлэх аж.

                         Дэлгэрэнгүйг бичлэгээс  үзнэ үү