УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2014.12.24
Д.Ганбат: Сэхсэн ч үхсэн ч сэргэлэн болжмор шиг ниснэ
“100 асуулт 100 хариулт нэвтрүүлэгт” УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат оролцлоо.
-Таны хэлэх дуртай үг ?
Би багадаа номноос энэ үгийг уншиж байсан юм. Үхсэн ч сэхсэн ч сэргэлэн болжмор шиг ниснэ.
-Та бага байхдаа ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байв?
Цэргийн тагнуулч болно гэж боддог байсан. Гэхдээ одоо УИХ-ын гишүүн хууль зүйн байнгын хорооны даргын албыг хашиж байна.
-Одоогийн мэргэжлээ сонгоход эцэг эх тань хэр их нөлөөлсөн бэ?
Манай аав ээж нөлөөлөөгүй. Би өөрөө шийдэн мэргэжлээ сонгосон.
-Та стрессэнд хэр их ордог вэ. Яаж тайлдаг вэ ?
Янз янз, стресст орвол ном уншиж, алхаж, ганцаараа байдаг.
-Таны хамгийн үнэт зүйл юу вэ ?
Миний хамгийн үнэт зүйл маань гэр бүл. Бас улс эх орон , үзэл бодол, итгэл үнэмшил.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү