Ганбаатар.С 2015.01.20 | Телевиз: TV9

С.Ганбаатар: МАН ард түмнээс уучлал гуйх ёстой

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

-2015 оны Төсөвт өрийн таазыг нэмэх тал дээр та ямар байр суурьтай байна вэ ?

Төсөв 11 сарын 15-нд батлагдсан. Хэрэгжих хугацаа нь 1 сарын 1-ээс эхлэх ёстой. Гэтэл нэг ч өдөр хэрэгжээгүй уг төсвийн төслөө зөвхөн тодотголыг нь ярьж байна гэдэг бол түүхэндээ анх удаа. Ер нь тодотголыг хэзээ хийдэг вэ гэхээр гэнэт их орлого орвол юунд зарцуулах вэ, орлого орж ирэхгүй байвал зарлагаас юуг хасах вэ гэдэг дээр тодотголыг хийдэг.

Төсөвт нэг их наяд төгрөгөөр орлого тасарсан гэдэг нь уул уурхайн 3000 лицензтэй компаниуд тэр дундаа үндэстэн дамнасан Олон улсын аж ахуй нэгжүүд монголд өгөх ёстой зүйлээ өгөхгүй байгаа учраас уг тодотгол явагдаж байна. Түүнчлэн өрийн таазаа нэмээд зардлаа танаад танаад чадахгүй болохоор өр тавьж эхэлж байна гэсэн үг.

Харин өр тавих болохоор маш өндөр хүүтэй, тэгээд барьцаанд монголын баялаг, монголын ард түмнийг тавьж байгаа юм. Өрийн таазыг нэмэх явдал бол хүсүүштэй зүйл биш. Гэхдээ өр тавьж байгаа бол сайн зүйлд зарцуулах уу, муу зүйлд зарцуулах уу гэдэг нь чухал байдаг.

Тиймээс хоёр жилийн турш өрийн таазыг нэмэгдүүлж болохгүй гэж Бие даагчдын зөвлөлтэй хамт дугарч байсан МАН ард түмнээс уучлал гуйх ёстой.  Зургаан сайдын суудлаар сонгогчдынхоо эрх ашгийг худалдаагүй юм бол уг асуудалд үндэслэлээ гаргах ёстой.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү.