Хууль зүйн байнгын хороо
2015.01.27
Монгол хэлний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын нэр бүхий 6 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Монгол хэлний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /хуулийн төслийн санкцтай холбоотой асуудлаар/ анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны дараа гишүүн Д.Лүндээжанцангийн гаргасан хуулийн төслийн 23 дугаар зүйлийн 2 дахь заалтыг хасах саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Энэ талаар байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төрийн байгууллалтын байнгын хороодод хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.