Говь -Алтай аймгийнхан 237 чоно авлалаа
Говь-Алтай аймгийнхан арван-нэгдүгээр сарын 10-25-ны хооронд аймгийнхаа хэмжээнд чоно агнах болзолт уралдаан зарлажээ. Учир нь тус нутгийн хэмжээнд сүүлийн үед чоно элбэгшиж, айлын хоттой хонь руу дайрах тохиолдол олноор гарсан гэнэ. Тиймээс аймгийн ИТХ, ЗДТГ, "Алтай хөгжил XXI зуун", "Алтайн эрин сан" ТББ нар хамтран дээрх аяныг зарласан байна. Уг аяны хүрээнд анчид агнасан чоноо аймгийнхаа төв талбайд авчирч тооллогын хэсэгт бүртгүүлжээ. Нийт 237 чоно авласан ба Тонхил сумынхан 40 чоно авласан үзүүлэлтээр тэргүүн байр эзэлж, батламж, 700 мянган төгрөгөөр шагнуулсан байна. Харин Хөхморьт сумынхан 38, Бугатынхан 37 чоно агнасан амжилтаар удаалжээ.