Д.Ганхуяг: Хөдөлмөргүй хөрөнгө, ёс зүйгүй албан тушаалыг халах цаг болсон
Сүүлийн үед АН-ын гишүүд болох С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нарын хооронд маргаан үүсээд байгаа билээ. Уг маргааныг хөндлөнгийн ажиглагчид АН дотооддоо нэлээдгүй хагаралтай байгаагийн илрэл хэмээн дүгнэж буй. Харин намын гишүүд болон дэмжигчид, энэ бол хувь хүмүүсийн хоорондын үзэл баримтлалын зөрчилдөөн болохоос нам доторх хагарал биш гэж тайлбарласан. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн байр суурийг сонирхлоо.
-АН дотроо нэлээд хагаралтай байх шиг. Ийм сэтгэгдлийг гишүүдийнхоорондын харилцаа төрүүлээд байна л даа?
-АН дотроо бужигнасан асуудал байхгүй. Хоёр гишүүний хооронд маргаан үүссэнийг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Хэдийгээр нэг үзэл баримтлалын дор нэг намд харьяалагддаг ч зарим асуудлаар байр суурь өөр, хувь хүмүүсийн хооронд зөрчилтэй нь харагдсан. Энэ нь аль ч нийгэмд байдаг л асуудал. Ил тод маргалдана гэдэг ардчиллын үндсэн зарчим. Намын үйл ажиллагаа хэчнээн ил тод байна түүгээр дамжиж. ард түмнээс сонгогдон бүрдсэн шийдвэр гаргах УИХ, ИТХ-ын үйл ажиллагаа ил тод байх учиртай. Парламентын засаглалтай орны төрийн ажлын тунгалаг, хариуцлагатай байдлын бас нэгэн хэмжүүр нь парламентын олонх, цөөнхийн бодлогын өрсөлдөөн, мэтгэлцээн, хяналт. Ингэснээр төрөөс гарч буй бодлого ард түмний эрх ашигт нийцдэг жамтай. Харамсалтай нь өнөөдөр энэ алга.
-АН, Ардчилсан хүчний холбоо (АХХ) тус тусдаа бүсийн уулзалт хийлээ. Санаагаа давхардуулж нэг утгатай уулзалт хийж байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ нь нөгөө л дотооддоо зөрчилтэй байгаагаа харуулаад байгаа хэрэг биш үү?
-АХХ бол төрийн бус байгууллага. АН төрийн бус байгууллагуудыг дэмжиж, хамтарч ажилладаг. АХХ байгуулагдаад орон даяар "Монголоо шинэчилье" гэсэн уриан дор нийгэмд тулгамдсан бүхий л асуудлаар хэлэлцүүл эг өрнүүлье гэж бүсийн чуулга уулзалтыг зарласан. Гэтэл хоёр сарын дараа зарлагдсан намын уулзалттай давхардсан. Эвд хоёр үндсэн шалтгаан бий. Нэгд, АН бүсийн чуулга уулзалт хийх шийдвэрээ дүрмийн дагуу Гүйцэтгэх зөвлөл(ГЗ)-өөр гаргасан бол чуулга уулзалт ар араасаа биш хамтраад хийх боломж байсан. Хоёрт, хүн ам цөөнтэй хэт их намчирхдаг, улстөрждөг учраас нийгэмд харьяалалгүй эсвэл хэн нэгэн лидер хэмээх улстөрчтэй ойрхон биш бол хол явахгүй, ямар нэг байдлаар бялуу хүртэх боломжгүй гэсэн хандлага байгааг үгүйсгэх аргагүй юм.
-Хоёр гишүүний маргааныг ингэж дэвэргэлгүйгээр дотооддоо шийдвэрлэчихэж болоогүй юм уу?
-Маргааныг АН-ын гишүүд дэвэргээгүй. Уг нь Гүйцэтгэх зөвлөл ажиллаж байсан бол тус зөвлөлийн уулзалт дээр маргаад ойлголцоод явах байсан байх. Ц.Элбэгдорж намын дарга байх үед АН-ын рейтинг хүчтэй өссөн, энэ үед ГЗ үнэхээр олон хуралддаг байсан. Нөгөө талаас намын Их хурлын дараагийн шийдвэр гаргадаг бүтэц нь ҮЗХ. Маргалдагч талуудын нэг нь "АХХ чинь МАХН-д урвагчид юм биш үү" гэж хэлсэн байсан. Энэ үг илүүц. Яахаараа хамтарсан Засгийн газарт ороогүй, цөөнхийн үүргийг гүйцэтгэж байгаа оновчтой төрийн бодлого гаргахад байр сууриа илэрхийлсэн УИХ-ын гишүүд урвагч болдог юм. Тэгээд энэ ТББ-ын олон мянган гишүүн урвагч болох уу. МАХН АН-ын өрсөлдөгч хурцлагч болохоос дайсан гэж үү. Урвагч гэсэн үгийг цаг хугацаа харуулах болно. АХХ дээр АН-ыг хагалъя, хүчгүйдүүлэхийн тулд МАХН-тай хуйвалдъя гэсэн ширхэг ч үг гарч байгаагүй. Цаашид ч гэсэн үүнд бүрэн итгэж болно. АХХ-ны ажилд сэтгэл дундуур байдаг бол тэр бодлоо АН-ын журмын нөхдүүд шууд бидэнд хэлэх хэрэгтэй. Бид хэзээд бэлэн.
-Таны хувьд хувь хүн талаасаа хэнийг нь зөв гэж үзэж байгаа вэ?
-Би АХХ-ноос явуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, оролцох ч болно. АН-ын үзэл баримтлал, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бусадтайгаа хамтарч идэвхтэй ажилласаар ирсэн. Цаашид ч улам үр дүнтэй ажиллана. Нийгэмд ядуурал, ажилгүйдэл их, ард түмний дуу хоолойг төрд төлөөлөх цөөнхийн дуу хоолой үгүйлэгдсээр байна. Тухайлбал, нөгөө улсын төсвөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн 14 ордын 90 гаруй хувь бүхлээрээ болон хэсгээрээ эсвэл тогтвортой байдлын гэрээгээр бусдын гарт очсон. Үүнийг хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Гэтэл яагаад үүний төлөө дугарахгүй байна. Засгийн газар яагаад ажиллахгүй байна.
-АХХ-ны зүгээс АН-ыг Засгийн газраас гарах ёстой гэсэн байр суурийг та юу гэж бодож байна?
-АХХ-ноос албан ёсны шийдвэр гараагүй, гарах ч ёсгүй. Үүнийг хувь хүмүүсийн байр суурь гэж ойлгож болно. Хамтарсан Засгийн газарт орох тухайд АН-ын ҮЗХ-ны шийдвэр хэвээрээ байгаа. Хэрэв хамтарсан Засгийн газраас гарах эсэхийг шийдвэрлэе гэвэл дахиад ҮЗХ-оор хэлэлцэх ёстой. Энэ асуудал тухайн үед ҮЗХ-ны 60 хүрэхгүй хувийн асуудлаар шийдэгдэж байсан. Тухайн үед эсрэг саналтай гишүүд өнөөдөр энэ байр сууриа хадгалж байгаа ч ардчиллын зарчмаар олонхийн шийдвэрийг-Сүүлийн асуултыг парламентын олонх болох МАХН-ын удирдлагаас асуувал зохистойбайх. Сонгууль болохоор биднийг олонхоор сонгоод өгөөч гээд, сонгочихоор ньхариуцлага хуваалцахын тулд цөөнхтэйгөө хамтардаг нь ямар учиртайг мэдэхгүй. Хариуцлагаас зугтах дээр долдугаар сарын 1-ний асуудал, бэлэн мөнгөний хэрээс хэтэрсэн амлалтууд зайлшгүй холбогдоно. 2012 онд юу гэж сонгогч дээр очих юм бэ, "Бид нэрээ, үзэл баримтлалаа соль чихлоо. Одоо дахиад олонх болгооч гэх болж байх шиг.Улс төрийн намд үзэл баримтлал, философи байх нь нэн чухал. Үзэл баримтлагүй улс төр, хөдөлмөргүй хөрөнгө, ёс зүйгүй албан тушаал, асар том бялууны төлөөх хуйвалдааныг зогсоох цаг нь болсон. Үүнийг зогсоохгүй бол нийгэмд шударга ёс тогтооход хэцүү. Шударга ёсгүй, хууль хэрэгждэггүй газар эв нэгдэл сул бүрэлдэнэ биз дээ.Иймээс АН өөрийн ардчилсан, консерватив үзэл баримтлалаараа явах цаг нь болсон. Нийгэмд хэт зүүний үзэл давамгайлснаас бэлэнчлэх сэтгэлгээ газар авч энэ нь иргэдийн амьдрах, өрсөлдөх чадварын хөгжилд муугаар нөлөөлсөөр байна. Дэлхийн банкны судалгаагаар Азийн орнууд дотроо Монгол Улс төсвийн хөрөнгө оруулалтын бодлого ба түүний үр дүнгээр хамгийн сул оронд орсон.Аливаа асуудал хоёр талтай. Оюутолгойн гэрээ, Тавантолгой, Төмөр замын бодлого батлагдсан гээд сайн үйл хэргийг нэрлэж болно. Гэхдээ АН энэ парламентад цөөнх байсан бол ийм ажлууд хийгдэхгүй гэдэгтэй санал нийлэхгүй. Тэр 1996-2000 оны хооронд ажил явуулдаггүй хорон улс төр байсан байх. Одоо бол тэр үе өнгөрсөн. Ард түмэн аль нам ш» үйл ажиллагаа явуулж байна гэдгийг ялгаж дүн тавих бүрэн чадвартай болсон. Хэрэв АН парламентад цөөнх байсан бол Оюутолгойн гэрээ Монголд илүү ашигтай болох байсан. Өөрийн баялгаа үнэлдэггүй иргэн, компани, улс гэж хаа байсан юм.
-АХХ хэдийгээр ТББ ч гэсэн АН-д шахалт үзүүлэх вий гэсэн болгоомжлол төрөөд байна л даа?
-ТББ, сонгогч иргэн байсан ч парламентад олон суудалтай намаас сайн ажиллахыг шахаж шаардах нь ардчилсан нийгмийн зарчим.
-АН дотор болоод байгаа энэ бүхэн намын даргын үйл ажиллагаатай холбоотой юу. АН-ын зарим нэг гишүүн Алтанхуяг даргыг өөрчлөх талаар яриад эхэлчихлээ. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Намын даргын тухайд хэвлэлээр шуугиж болохоос гишүүд бидний хооронд ярьсан юм алга. АН-д аливаа асуудлыг АН-ын гишүүд ГЗ.ҮЗХ дээрээ яриад хамгийн ирээдүйтэй; эрүүл, зөв шийдвэрийг гаргаж чадах төлөвшил бий. Үүнд эргэлзэх, санаа зовох шаардлагагүй ээ.