2010.09.17

С.Эрдэнэ: АН улстөрийн алдаа хийгээгүй. Харин алдаа хийсэн нь уучлалт гуйх ёстой

-Танай нам хэлмэгдсэнхүмүүсийн ар гэрээс уучлалт гуйсан мэдэгдэлхийснийг Нийслэлийн Ардчилсан нам яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?

-Ардчилсан нам олон мянган хүнийг хэлмэгдүүлж байгаагүй нам. Хэнийг ч хэлмэгдүүлээгүй байж яасан гэж уучлалт гуйх ёстой юм бэ. Тийм учраас намын хийсэн мэдэгдлийг эсэргүүцэж байна. 1921-1924 оны хооронд Ардын намын журмын нөхдийг, 1937 оны их хэлмэгдүүлэлтээр Мон-голын 30 гаруй мянган лам, хувраг, ноёд, тайж, ван, гүн, төр нийгмийн удирдагчдыг, 1960-1970 оны заагт олон мянган сэхээтнийг, 2008 оны долдугаар сарын 1-нд 900 орчим иргэдийг баривчлан эрүүдэн шүүж, арав орчим хүүхэд залуусыг буудаж, бие эрхтэнд нь гэмтэл согог учруулж, таван сайхан эрдэнэт хүмүүний амь насыг хороосон үйлдэлдээ МАХН уучлалт гуйхгүй байна. Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үзэл санаа, зорилго, ардчиллын эрхэм үнэт зүйлсийн утга агуулга алдагдаж, ардчилсан үйл явцаасаа Монгол Улс бодитой ухралт хийж байна. Манай оронд хэт зүүний бодлого газар авч, хүмүүсийг хороож, эрүүл мэндэд нь нөхөж болшгүй шарх, гэмтэл согог учруулсныхаа төлөө улстөрийн хариуцлага хүлээдэггүй тийм засаглал “хамтарсан” гэх нэрээр оршиж байна. Энэ үйл явцтай холбогдуулаад Нийслэлийн Ардчилсан намаас уриалга гаргасан.

-Намынхаа мэдэгдлийг эсэргүүцэх нь хэр зохимжтой байдаг юм бол?

-Нам алдаатай, хариуцлагагүй мэдэгдэл, шийдвэр гаргасан бол тэр алдааг бусад нь засч залруулах хэрэгтэй. Буруу юм хийж байгаа нэгнийгээ буруу гээд шууд хэлдэг нам бол Ардчилсан нам. Өнөөдөр би хэн нэгэн хүний мэдэгдлийн төлөө ярихаасаа илүүтэйгээр АН хэлмэгдүүлэлт хийгээгүй, хийсэн нам нь л уучлалт гуйх ёстой гэдгийг хэлсэн юм. Мэдэгдлийг эсэргүүцсэн гэдэг утгаар нь битгий ойлгооч ээ. Өнөөдөр аль нам ард түмнээс уучлалт гуйх ёстой юм бэ гэдэг тухай л ярьж байна.

-Э.Бат-Үүл гишүүн та хоёрыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр маргалдаадбайхаар нийгэмд АН хоёр хуваагдсан гэх ойлголт төрөөд байна?

-АН-ыг хуваагдаасай гэж хүсч байгаа улстөрийн хүчин байдаг. Тэдний хүсч байгаа шиг АН хагарч бутраад байгаа асуудал байхгүй. Э.Бат-Үүл гишүүний хувьд тодорхой бүлэг хүмүүсийн захиалга, хувь хүнийхээ үзэл бодлоор асуудалд хандсан байх. Тэр хүний үнэлж дүгнэж байгаа шиг асуудал байхгүй. Ардчилсан хүчний холбоо хууль ёсны хүрээнд байгуулагдсан төрийн бус байгууллага. Түүнээс Ардчилсан хүчний холбоо Ардчилсан нам, хэн нэгэн рүү дайрч довтолсон үйл ажиллагаа албан ёсоор хийгээгүй.

-Хамтарсан Засгийн газраас АН гарах ёстой гэсэн байр суурийг та удаа дараа илэрхийлж байгаа. Үнэхээр АН гарах шаардлагатай юу?

-Булхайтай, луйвартай болсон 2008 оны сонгуулийндараа сөрөг хүчин намынхаа үүргийг биелүүлэхгүй эрх баригч намын өвөр түрийрүү давхиж орсон. Эрх баригч нам нь сөрөг хүчин болсон намынхаа өвөртүрийнд гүйсэн ийм байдал удаан үргэлжилж байна.Нийслэлийн АН болон иргэд сонгогчид эрх баригчид жинхэнэ утгаараа засаглалаа барь, АН сөрөг хүчнийхээ дуу хоолойг илэрхийлж, хяналтын үүргээ гүйцэтгэгэсэн хүсэл зорилготой байна. Олон улсын ардчиллын энэ өдөр АН сөрөг хүчнийхээ байр суурин дээр байх ёстойгэ д гийг Нийслэлийн AH, Ардчилсан хүчний холбоо хатуумэдэгдэж байна. Намын хэсэг нөхөд МАХН-ын өвөр түрийнд орсон болохоос ардчиллыг дэмжигчид бүгдээрээ орсон юм биш. Ардчиллын талд зогсдог улстөрийн хүчин, улстөрчид олон бий. Ардчиллын горим ч өөрөө ийм. Бид энэ өдөр сайн зүйл ярихаасаа илүүтэй алдаа дутагдалтай, саар зүйлээ ярих нь зүйтэй. 20 жилийн дотор ардчиллын эсрэгүйлдлүүд зөндөө болсон.Монгол Улсын Үндсэн хуулийг долоон удаа хууль бусаар өөрчилсөн. Энэ өөрчлөлтөөс болж ардчилсан улстөрийн тогтолцоо алдагдсан. Төр хяналтгүй болж,улстөр хариуцлагагүй,эрх баригч сөрөг хүчин хоёр нь ялгагдахгүй болсон. Сонгуулийн хууль, систем нь тодорхойгүй болсон учраас сонгууль нь шударга явагдахаа байсан. Энэ маягаараа бол улам л хэцүү болно. 2008 оны долдугаар сарын 1-нд таван залууг хөнөөсөн, 1998 онд С.Зоригийг хөнөөсөн зэрэгт хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Үүнийг засч залруулахын тулд Нийслэлийн АН, Ардчилсан хүчний холбоо ажиллах болно. Улстөрийн хүчин, зарим хүний хувьд хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргаад хоёрдугаар ээлжинд Ардчилсан хүчний холбоо дараагийн сайд дарга болох гэж байгаа гэх ойлголтыг нийгэмд төрүүлж байна. Ардчилсан хүчний холбоо, АН-ын зүгээс дараагийн ээлжинд нь сайд дарга болох гэсэн асуудал ерөөсөө байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Олонх нь олонх шиг засаглаж, цөөнх нь цөөнх шиг сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх ёстой. Бидний энэ байр суурийг мушгин гуйвуулах, гутаах, хамтарсан Засгийн газрыг шүүмжилсэн эрүүл саруул үзэл бодолтой гишүүдийг нийгэмд хараар харагдуулахын тулд зориуд ийм гүтгэлэг явуулж байна.

-Ардчилсан хүчнийхолбоо хүүхдийн мөнгө зэрэг асуудлыг хамтарсан Засгийн газарт гишүүдээрээ дамжуулан тавьсан гэж байсан. Үүний үр дүн чухам юу болсон бэ?

-Үүний үр дүн хэр гарсныг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Төсвийн тодотголын үеэр хүүхдийн мөнгийг cap бүр 20 мянган төгрөгөөр тооцож олгоё гэсэн саналыг оруулж тавьсан. Засгийн газраас төсвийн боломж байхгүй гэдэг үндэслэлээр 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс cap бүр хүүхдийн 20 мянган төгрөгөөр бодож олгоё гэсэн байр суурь илэрхийлсэн. Бид энэ асуудалд хатуу байр суурьтай байсан боловч улс орны амьдрал таатай биш,санхүүгийн чадвар хангалтгүй байгааг бодолцон хүлээн зөвшөөрсөн. 2011 оны үндсэнчиглэлийг харж байхадасуудал тодорхой бус хэвээрээп байна билээ. Хэрвээ төсөвхэлэлцэх явцад хүүхдийн мөнгийг орхигдуулбал эргэлт буцалтгүйгээр энэ асуудлыг тавина. 120 мянган төгрөг олгоно гэж байснаа 70 мянган төгрөг олгосон. Тэр 70 мянган төгрөгийг тараагаад яалаа, эдийн засгийн бөөн дарамт болсон биз дээ. Юу үлдээсэн юм бэ. Бөөн архидалт, муу муухайг л үлдээсэн. Үндэсний цөөн хэдэн архины үйлдвэрүүд болон Эрээн рүү хөрөнгө оруулалт хийсэн биз дээ. Үлдсэн 50 мянган төгрөг өгөхдөө cap бүр 10 мянгаар олгох заль хэрэглэсэн. Нэг бодлын хүүхдийн мөнгө, нөгөө бодлын эх орны хувь хишиг тараагаад байгаа ч юм шиг" баахан төөрөгдөл үүсгэлээ. Өнөөгийн засаглал Монголын ард түмнээр тоглож байна.

-Танай нам дотроо их бужигнаж байгаа нь гаднаа ил байна. Энэ бүх маргаан мэтгэлцээнийг тайлах ҮЗХ чинь яагаад хуралдахгүй байна вэ?

-Ер нь АН-ын ҮЗХ-ны олонхийн шийдвэрээр хамтарсан Засгийн газарт орох тухай шийдвэр гарсан. Гэхдээ тун цөөхөн саналын зөрүүтэйгээр юм шүү. АН-ын ҮЗХ-ны хурлуудын хооронд дэд эрхийг барьдаг гүйцэтгэх зөвлөл өнөөдрийг хүртэл нэг ч удаа хуралдаагүй. Түрүүчийн ҮЗХ-ны хурлаас хойш тав зургаан cap өнгөрөхөд намын өмнө тулгамдсан асуудлаар нэг ч удаа хуралдсангүй. Энэ нь нам өөрөө үйл ажиллагааны хувьд зогсонги байдалд байгааг харуулж байна. Үүнийг нуугаад байх шаардлага байхгүй. Ийм учраас АН-ын гүйцэтгэх зөвлөлийг яаралтай хуралдуулж, АН-ын ҮЗХ-ны хурлын товыг гаргаж, хамтарсан Засгийн газраас гарах эсэх тухай асуудлыг ярих цаг нь болсон. Энэ асуудлаар эрх бүхий албан тушаалтнууд өнөөдрийг хүртэл дуугүй байгааг намын удирдлагын гишүүний хувьд гайхаж байна.

-АН хаана, ямар мэдэгдэл гаргахыг хэн шийддэг юм бэ?

-Манай намын хувьднам төлөөлсөн улстөрийнхариуцлагатай мэдэгдлийггаргахын тулд гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэжшийддэг. Харамсалтай ньсаяын хийсэн мэдэгдлийг гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцүүлээгүй. Нам өөрөө эрүүл бус, үйл ажиллагаа нь зогсонги байдалд орчихсон. Ч.Сайханбилэг гишүүний яриад байгаа хэрэлддэг уралддаг газар нь байхгүй  болчихсон. Үндсэндээ ҮЗХ дээр асуудлаа ярь гэсэн байна билээ. ҮЗХ бол асуудал ярьж хэрүүл хийдэг газар биш. ҮЗХ-ны хурлуудын хооронд намын дээд эрх барьдаг аливаа маргаан мэтгэлцээн, хэрүүлийгшийдэх ёстой байгууллага бол манай намын гүйцэтгэх зөвлөл юм. Гэтэл гүйцэтгэх зөвлөл огт хуралдаагүй. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд өөрсдийгөө бараг зөвлөлийн гишүүн мөн үү биш үү гэдэгт эргэлзэж байна шүү дээ. Э.Бат-Үүл гишүүн бид хоёрын хооронд маргаан байгаа юм биш. Б.Баабар ч гэсэн янз бүрийн юм бичээд янз бүрээр дайрч доромжилж байна билээ. Үүний ард бүхэл бүтэн бүлэглэл, хуйвалдаан, сонирхол байгаа.

Тэр хүмүүсийн эрх ашиг, сонирхол энд хөндөгдөж байгаа учраас ингэж над руу дайрч байгаа юм. Би цаашдаа ч үнэнийг хэлж, асуудлыг гаргаж тавих болно. Яг үнэнийг хэлэхэд Оюутолгойн гэрээг хэн улайран цээжээрээ хамгаалж байлаа. Хэн 2008 оны долдугаар сарын 1-ний үйл ажиллагааг ард түмнээс нууж УИХ-ын чуулганыг хаалттай явуулахыг санаачиллаа. Мөн хэн өнөөдөр хамтарсан Засгийн газрыг байгуулахад идэвх оролцоогоо гаргаж байсан билээ. Өнөөдөр бас хэн хамтарсан Засгийн газрыг хамгаалж, хамтарсан нэрийн дор хийж байгаа бусармаг үйл ажиллагааг цээжээрээ хамгаалж байна вэ. Хэн гэдэг нь тодорхой биз дээ. Хамтарсан Засгийн газарт орсон хэсэг нь сайн хүмүүс болж үлдээд, хамтарсан Засгийн газарт орсон хүмүүс нь муу хүн болох юм уу. Хамтарсан Засгийн газарт хэзээ ч Ардчилсан хүчний холбоо орж ажиллахгүй. Тийм үг үсэг хэлээгүй. Ардчилсан зарчмаал барья гэсэн байр суурийг барьсныхаа төлөө янз бүрээр гүтгүүлж доромжлуулж байна. Бүхэл бүтэн зохион байгуулалттайгаар тэмцэж байна. Энэ бүхэн эцсийн дүндээ хамтарсан Засгийн газрыг авч үлдэн, уул уурхайн баялагт хэн эзэн суух вэ гэдэг тэмцэл өрнөж байна. Хамтарсан Засгийн газар бүхнийг сайхан гэж байгаа боловч ард түмний өдөр тутмын амьдрал маш хүнд байна. Амьдрал мэдэхгүй байгаа хүмүүст бодит амьдралыг сэтгүүлч та нөхөд бичээд ойлгуулаач ээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.