2010.08.23
Ардчилсан хүчний холбооны төвийн бүсийн чуулга уулзалт Дархан-Уул аймагт боллоо.
Бүх аймагт АХХ-ны салбар холбоод байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иймд “Монголоо шинэчилье” зорилго дор нэгдсэн тус холбооныхон орон нутгийн салбар байгууллагаа бэхжүүлэх, хоорондоо танилцан нөхөрлөх, үзэл бодлоо солилцож, мэдээлэл солилцох боломжоор хангахын тулд бүсийн чуулга уулзалтууд зохион байгуулж байгаа аж.
Төвийн бүсийн чуулга уулзалтад Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Архангай аймаг, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол дүүргийнхэн оролцсон. Төвийн бүсийн чуулга уулзалтын зохион байгуулалт болон санхүүжилтийг Ардчилсан хүчний залуучуудын холбоо хариуцан ажилласан байна. Чуулга уулзалтын үндсэн арга хэмжээ сургалт, хэлэлцүүлгийн сэдэв монголоо шинэчлэгчдэд шинэ мэдлэг, шинэ эрч хүчийг өгчээ. Тухайлбал, АХЗХ-ны дэд тэргүүн М.Чимэддорж “Тогтворто й хөгжил ба бүс нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох нь”, АХЗХ-ны гишүүн О.Чулуунбилэг “Агуу их баялгийн хуваарилалт ба монгол залуу хүний өрсөлдөх чадвар” сэдвээр тавьсан илтгэлүүд манай улсын хөгжлийн шинэ чиг хандлага, залуус хэрхэн чиг хандлагаа өөрчлөх талаар сонирхолтой, шинэлэг агуулгаар чуулга уулзалтад оролцогсдын оюуныг цэнэглэжээ Мөн тус чуулга уулзалтад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Д.Одхүү, Г.Баярсайхан нар оролцож, орон нутгийн төлөөлөгчидтэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.