Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын АНУ-д хийсэн ажлын айлчлалын фото сурвалжлага
Эрүүл мэнд,спортын яамнаас Монголын элэгний эмч нарын нийгэмлэг болон Оном сантай хамтран “Эрүүл Элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд олон улсын хамтын ажиллагаа өргөжүүлэх зорилгоор Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба АНУ-ын Сан Франциско, Вашингтон ДС хотуудад 2015 оны 3 сарын 2-8 өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.
Ажлын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганчимэг, Монголын Элэгний эмч нарын нийгэмлэгийн дэд ерѳнхийлѳгч, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Зулхүү, Монголын Элэгний эмч нарын нийгэмлэг болон Оном сангийн гүйцэтгэх захирал Анагаах ухааны доктор Д.Наранжаргал, Оном сангийн ТУЗ-ын дарга Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо. Энэхүү айлчлалаас хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
АНУ-ын Сан Франциско хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газарт эмнэлгийн тоног төхөөрөмж, оношилгооны бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлдэг "Абботт лабораторис" компанийн төлөөлөл болох доктор Гэвин Клохерти, доктор Жон Хакэтт, доктор Жорж Dавсон нартай 2015 оны гуравдугаар сарын 4-ний өдөр уулзсан байна. Монгол Улсад хепатитын В, С вирүстэй иргэдийн вирүсийг эрт илрүүлэх, тоолох оношилгоог нэг удаа хийхэд иргэд 130-250 мянган төгрөг төлдөг. Гэтэл тухайн иргэн эмчилгээ эхлэхээс өмнө болон дараа гээд хэд хэдэн удаа вирүсээ тоолуулж эмчилгээний үр дүнгээ баталгаажуулах шаардлагатай байдаг. Өртөг өндөртэй оношлуурыг илүү хямдаар хүртээмжтэй байлгах нөхцлийг бүрдүүлэхээр Абботт компанийн төлөөлөлтэй хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.
/2015.03.04/ Гилеад Сайнсес /Gilead Sciences/ компанийн тэргүүн дэд захирлууд болох доктор Норберт Бишофбергер, доктор Жон Мак Хачисон болон компанийн бусад эрдэмтэдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ өдрийн уулзалтын хамгийн гол үр дүн нь өнөөдөр эмчилгээнд хэрэглэж өндөр үр дүнгээ өгч байгаа "Harvoni" эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж, эмчилгээнд нэвтрүүлэхээр болсон явдал байлаа. "Harvoni" нь хепатитын С вирүсийн эсрэг шууд үйлчилгээтэй бөгөөд дангаар нь эмчилгээнд хэрэглэдэг, сѳрѳг нѳлѳѳ багатай, маш ѳндѳр үр дүнтэй зэрэг давуу талтай юм.
/2015.03.04/ Станфордын их сургуулийн олон улсын эрүүл мэнд болон инновацийн төвийн захирал , доктор профессор Мишел Барри, Азийн эрүүл мэнд хамгаалалын хөтөлбөр хариуцсан захирал, Ази номхон далайн эрүүл мэнд хамгаалалын ажиглалтын тѳвийн судалгааны багийн ахлагч, зѳвлѳх доктор Карен Эгилстон болон бусад тэргүүлэх эрдэмтэдтэй уулзлаа. Уулзалтаар тус сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран хепатитын В, С вирүстэй иргэдээ оношлох, эмчлэх, эмч мэргэжилтэнүүдээ бэлтгэх мөн судалгаа шинжилгээний ажлаа хийх гээд бүхий л шатанд гарах эдийн засгийн үнэлгээг тогтоох судалгааг хамтран хийх боломжтой тухай харилцан зөвшилцлөө. Мөн Монгол Улсын эмч эрдэмтдийг солилцон туршлага судлах тал дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

/2015.03.04/ Станфордын Их Сургуулийн Эрүүл Мэндийн сургуулийн профессор, Станфордийн хавдрын хүрээлэнгийн гишүүн, Азийн элэгний хүрээлэнгийн тэргүүн, доктор, профессор Самуэль Сотой уулзлаа. Азийн элэгний хүрээлэн нь манай улсын хавдар судлалын үндэсний төвтэй хамтын ажиллагаатай бөгөөд эмч мэргэжилтнүүдийг сургах, мэргэжил дээшлүүлэх тал дээр хамтран ажиллаж байгаа, цаашдаа хамтын ажиллагагаа улам өргөжүүлэхээр боллоо.
/2015.03.04/ Айгер биофармасейтикалс компанийн үндэслэн байгуулагч Станфордын их сургуулийн доктор профессор Жеффри Гленн, тус компанийн бизнесийн хариуцсан захирал Жим Шэффер нартай уулзлаа. Энэ компани нь хепатитын D вирүсийн эсрэг эм зохион бүтээгээд клиникийн судалгааг хийж байгаа, АНУ-ийн биотехнологийн салбарт бизнесийн гараагаа амжилттай эхлэж байгаа компани юм. Профессор Жеффри Гленн нь молекул биологи, вирүс судлалын чиглэлээр суурь судалгааны ажлуудыг дагнаж хийдэг сүүлийн үед хепатитын D вирүсийн халдварыг эмчлэхээр түлхүү ажиллаж, судалгаа шинжилгээ эмчилгээний туршилтаа хийж эхний үр дүн нь гарч эхэлсэн байна. Уулзалтын үер Монгол Улсад хепатитын В, С вирүсийн өвчлөл их байгаагаас гадна мөн D вирүсийн өвчлөл ч нэлээдгүй хувийг эзлэж байгаа энэ үед зөвхөн хепатитын В, С вирүсийн өвчлөлөөс гадна D вирүсийн өвчлөлийг эмчлэхэд анхаарлаа хандуулж хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг хийх талаар харилцан тохиролцлоо.
/2015.03.05/ Калифорнийн Беркли Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн профессор Артур Райнголд, зочин профессор Вероника Миллер болон Калифорнийн Сан Францискогийн их сургууль, Калифорнийн Дэвисийн их сургууль, Роше молекулар систем, Панжияа глобал зэрэг судалгаа болон эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл оролцсон уулзалт боллоо. Уулзалтын дараа “Эрүүл Элэг” хөтөлбөрийг танилцуулж чөлөөт ярилцлага боллоо.
/2015.03.07/ Калифорни дахь Номхон далайн бүсийн эрүүл мэндийн төвийн элэг судлалын салбарын дарга, доктор Стуарт Купертэй уулзлаа.
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба АНУ-ынСан Франциско, Вашингтон хотуудад хийсэн ажлын айлчлалаараа 400 мянга гаруй монголчууд өвчлөн шаналж байгаа хепатитын В, С вирүсийн өвчлөлийг бүрэн эмчлэхийн тулд судалгаа шинжилгээ, оношилгоог нарийн хийх цаашлаад эмч мэргэжилтэнүүдээ өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэх, хамтарсан судалгаа туршилтыг хийх, эдийн засгийн үнэлгээг тогтоож хямд өртөгөөр иргэдээ эмчлэх, хамгийн өндөр үр дүнтэй эмийг эмчилгээнд хэрэглэх зэрэг асуудлыг цогцоор нь шийдэхээр дээрх уулзалтуудыг хийлээ. Калифорни, Номхон далайн бүсийн эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүмүүнлэг, үр дүнтэй, чанарын өндөр түвшинд хүргэж боловсрол болон судалгааны асуудлыг дэмжиж ажилладаг. АНУ-ын элэг судлалын чиглэлээр тэргүүлэгч төвүүдийн нэг юм. Уузлалтын үер монгол улсын элэг судлаач эмч мэргэжилтэнүүдтэй хамтарсан судалгаа сургалтыг явууулах талаар тохиролцлоо.