Үнийн өсөлтөд анхаарал хандуулахыг хүсэв
УИХ-ын гишүүн Я.Содбаатар Өвөрхангай аймгийн зүүн талын есөн сум болон Арвайхээр суманд ажиллажээ.
Тэрбээр намрын чуулганаар хэлэлцсэн гол асуудал болох улсын төсөв, төсвийн тодотголын хүрээнд иргэдэд мэдээлэл өгсөн байна. Уулзалт хийсэн сумдын иргэд Монгол Улсын өрийн босго хэдэн хувьд хүрсэн, эдийн засгийг тэтгэх томоохон мега төслүүдийг хэзээ эхлүүлэх, Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах" гэж байгаа талаар асууж, санал бодлоо хэлжээ.
Тэд цалин. тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, төрийн албан хаагчдын 36 сарын урамшууллын талаар саналаа илэрхийлсэн байна. Тодруулбал, цалин, тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хувиар нэмэгдүүлж байгаа ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байгааг шүүмжилжээ. Ингэхдээ өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд хяналт тавьж, цалин. тэтгэврийн нэмэгдэлтэй уялдуулахыг хүссэн байна.