2009.07.16

2008 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдалд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг

2008 оны 7-р сарын 1-ний өдрийн гэх хэргүүдэд иргэний шударга шүүхээр шүүлгэх эрх болон хүнийг хууль бусаар хорихыг хориглосон хуулийн заалт зөрчигдсөн эсэх асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдээс тайлбар мэдээлэл авах, дэд хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг т ажиллав.

Энэхүү ажлын хэсэг нь өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд үүссэн нөхцөл байдлын улмаас хууль бусаар хоригдсон, эрүү шүүлт тулгасан,хүчний байгууллагын зүгээс тухайн иргэнд хүнлэг бус хандсан, хууль бусаар цагдан хоригдсоны улмаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхэд дүн шинжилгээ хийх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.